| |
Видео
Шинэ мэдээ
Б.Болор сайдын томилсон Архангайн орлогч ажил хийдэггүй
Архангай аймгаас арай гэж сонгогдсон Сангийн шинэхэн сайд Б.Болорын
томилсон Архангай аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал ажил хийхээсээ
илүүтэй энд тэнд зодоон цохион хийж, тендерийн хор найруулж явдаг нэгэн
бололтой. Өнгөрөгч баасан гаригт Архангай аймгийн Засаг даргын Тамгын
газрын албан хаагчид "Тайхар чулуу” амралтын газар зад архидаж /ажлын
өдрөөр шүү/, навс зодолдсон гэнэ. Энэхүү зодооны гол дүр нь өнөөх л
Б.Болор сайдын гарын хүн Улсын харцага, Архангай аймгийн Засаг даргын
орлогч М.Батжаргал байв. Тэрбээр Төрийн сангийн дарга н.Гүрсүрэнтэйгээ
нийлж Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л-ийг үзэл бодлоор нь
ялгаварлан навс зодсон байна. М.Батжаргал гэгч нь Б.Болор сайдын
итгэмжлэгдсэн төлөөлөгч агаад Архангайгаас сонгогдсоных нь дараачаас
аймгийн орлогч даргаар очсон аж. Тэрбээр аймгийн орлогч даргаар очсон
даруйдаа хаана тендер зарлагдана тэнд нь оччихсон хор найруулж, хаана
зодоон болно тэнд нь оччихсон цохилцож явдаг нэгэн болжээ. Бүр сүүлдээ
төрийн ажлыг үл тоож ууланд гарч самар түүдэг ажилтай болсныг нутгийн
иргэд гэрчилж байна. М.Батжаргал хэмээгчийн "хобби” нь нэг бол хүн зодох
эсвэл мод цохих хоёр л болж таарлаа. Товчхондоо, Архангай аймагт өөрийн
дарангуйллаа бүрэн тогтоосон М.Батжаргалыг хууль хяналтын байгууллага
хараандаа авахгүй болохоо байх нь... Б.Болор сайдаа таны гараар
хүмүүжсэн "боксчин” нөхөр чинь төрийн ажлыг самраад зогсохгүй, түмний
хүүхдийг зодож танхайрч байна шүү. Тэр нөхөртөө нэг арга хэмжээ авах цаг
болсон юм шиг санагдах юм, Б.Болор сайд аа...
С.БУЯН