|
Видео

Шинэ мэдээ

С.Цэрэнчимэдийн байрнаас ”хумсалсан” буруутан нь явж, явж Ц.Цолмон сайд боллоо

С.Цэрэнчимэдийн байрнаас ”хумсалсан” буруутан нь явж, явж Ц.Цолмон сайд боллооБатлан хамгаалахын яам өөрийн харьяа "Алдар" спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдийн тив дэлхийд гаргасан амжилтыг урамшуулж 33.9 метр квадрат хэмжээтэй хоёр өрөө байр өгсөн аж.

Түүнтэй хамт "Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд ийм хэмжээтэй байр бэлэглэж байжээ. Харин салбарын яам тэдэнд өгсөн байраа нэг өрөө болгосон байна. Үүний гол буруутнаар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөрийн нэр цоллогдоод байгаа. Тэгвэл тэрбээр уг хэргийн гол буруутан нь би биш Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон гэж мэдэгджээ.

 

Мөн тэрбээр Ц.Цолмон сайдтай холбоотой маш ноцтой баримтуудыг энэ үеэр ярьжээ. 

Тэрбээр энэ талаар ярихдаа "2014 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн А/261 дугаартай тэр үеийн Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн тушаал гарсан. Уг тушаалд "Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдэд хоёр давхарт 13 тоот 33.9 метр.кв хоёр ерөө, "Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд гурван давхарт 20 тоот 33.9 метр.кв хоёр өрөө байр олгоно гэж шийдвэрлэсэн байдаг. Харин Ц.Цолмон сайд болохоор 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр "Алдар” спорт хорооны тамирчин С.Цэрэнчимэдэд 29 тоот 28.3 метр.кв нэг өрөө, "Алдар” спорт хорооны тамирчин Г.Мандахнаранд 21 тоот 28.3 метр.кв нэг өрөө байр олгох шийдвэр гарсан байгаа юм.  Д.Бат-Эрдэнэ сайд хоёр өрөө байр өгснийг Ц.Цолмон сайд нэг өрөө болгож багасгасан гэсэн үг. Би өөрөө тамирчдад байр өгөх саналыг гаргасан хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ юу гэж тэдний байрыг булаах юм" гэж ярьжээ. 

 

Мөн "Надтай холбоотой ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зохион байгуулалттайгаар санаатай тараасан хүн бол Ц.Цолмон сайдын хууль бусаар томилсон Алтансүх гэгч. Тэрээр төрийн албаны шалгалт өгөөгүй. Хууль бус хүн. Миний хувьд хэний ч байрыг сольж өөрчлөөгүй. Харин Ц.Цолмон сайд яаманд авчирсан өөрсдийнхөө хүмүүст байр өгсөн асуудал бол үнэн. Тамирчдад өгсөн байрыг яаманд хоёр, гуравхан cap ажилласан нөхдүүдэд өгсөнд албан хаагчид бүгд таагүй хандаж байгаа. Аргагүй шүү дээ, дэлхийд Монголынхоо нэрийг мандуулсан тамирчдын байрыг жижигсгэж, өөрсдийнхөө хүмүүст өгчихсөн болохоор тэр. Харин Цолмонтонгууд галаа өөр тийш нь буюу над руу эргүүлж байгаа нь харамсалтай” гэсэн байна.

Т.Сар

http://www.24tsag.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler