|
Видео

Шинэ мэдээ

Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд

Эдгээр хачирхалтай, ер бусын онолуудын заримыг батлах баримт нотолгоо цөөнгүй байдаг ч, тэгтлээ итгэж сэтгэл санаагаа үймрүүлээд байх шаардлагагүй биз ээ!

Хуурмаг вакуум

Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд

Энэ онол ёсоор манай Ертөнц нь өөр нэгэн аварга том Ертөнцийн түр зуурын хэсэг болон оршиж байгаа аж. Үүнийг сайтар ойлгохын тулд Ертөнцийг буцалж буй савтай ус хэмээн төсөөлөөд үзэгтүн! Харин бид савны ёроолд бий болсон цэврүүн хөөсөн дотор байгаа гэсэн үг.

Хэзээ нэгэн цагт энэ хуурамч вакуум хагарч бид болон бидэнд үзэгддэг Ертөнц агшин зуур үгүй болох гэнэ.


Их шүүлтүүр

Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд

Ертөнц амьдралаар дүүрэн байх ёстой мэт санагддаг ч, бид яагаад өнөөг хүртэл харь гарагийнхантай уулзаагүй байгаа юм бэ?

Дөнгөж үүсч буй амьдрал, оддын системийг колончлох чадвартай өндөр хөгжилт соёл иргэншил хоёрын дунд Их шүүлтүүр оршдог гэсэн онол бий. Үүнээс үндэслэн 3 дүгнэлт хийж болно.

- Хүн төрөлхтөн бол маш ховор тохиолдол. Бид бусад гарагийнхныг бодвол Их шүүлтүүрийг амжилттай даван гарч чадсан.

- Ертөнцийн нөхцөл байдал сая л бүрдэж бид амьдралын анхдагч болсон. Улмаар бид бусад гарагуудыг колончлон эзлэх зам руу явж байна.

- Их шүүлтүүр бидний өмнө бий. Хэрвээ бид Ангараг болон бусад гараг дээрээс амьдралын шинж тэмдэг олвол бид Шүүлтүүрээр орж устгагдах нь гарцаагүй гэсэн үг.


"Хуруун шилэн дэх тархи” сэтгэхүйн туршилт

Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд

Энэ бол бодит байдал, оюун ухаан, мэдлэг, үнэний тухай бидний төсөөллийн тодорхой элементүүдийг ойлгох зорилгоор бодол санаагаар хийсэн цуврал туршилтууд юм. Ингэхэд дараах зүйлс тодорхой болжээ:

- Тархи бол ухамсрын эх булаг мөн.

- Тархи цахилгаан импульсээр ажиллана.

- Тархины ажиллагаанд гадаад хүчин зүйлүүд нөлөөлнө.

- Үүнээс болж тархи зарим үед байгалийн ба зохиомол өдөөгчийг ялгаж чаддаггүй.

Дүгнэлт: Бид өөрсдөө ч гаднын хиймэл импульсээр насан туршдаа тэжээгдсэн "савтай тархи” байж болзошгүй юм. Бид буюу "Савтай тархинууд” өдөөгчгүй болсноос бүхий л амьдралынхаа туршид хий юм ургуулан харж байдаг гэсэн өөр нэг хувилбар ч бий.


Олон хэмжээст амьд биетүүд

Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд

2 хэмжээст хүнийг төсөөлөөд үз дээ. Та түүнийг харж чадлаа гэхэд тэр таныг харахгүй. Түүнийг дээрээс нь л харж болно. Гэхдээ тэр таныг дээрээ байгааг мэдэхгүй шүү дээ. Өөрийн 2D амьдралынхаа туршид өөр нэгэн түүнийг дээрээс нь ажиглан байгааг тэр гадарлах ч үгүй.

Одоо биднийг огт төсөөлшгүй 4 хэмжээст өнцгөөс ажиглаж буй 4D хэмжээст хүнийг төсөөлөөд үз. Тэр яг дэргэд зогсож байлаа ч бид мэдэхгүй. Тэр өөрөө л мэдрүүлэхийг хүсэхгүй бол бид тэднийг мэдэж, харилцах ямар ч боломжгүй.


Фермийн парадокс

Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд

Шоргоолжны үүр байна. Үүртэй зэрэгцүүлээд 10 урсгалтай автомашины супер зам тавилаа. "10 урсгалтай автомашины супер зам” гэж юу болохыг шоргоолжнууд мэдэх үү? Үүнийг тавьсан амьтдын бодол санаа, арга технологийг тэд ойлгож чадах уу?

Үүнтэй адилаар Х гарагийн дохио дуудлагыг бид хүлээн авч чадахгүй байгаад биш, харин "ямар амьтад”, яах санаатай байгааг ойлгож хүлээн авч чадахгүйд л хэргийн учир байгаа биш үү?

Бидний хүлээн авах чадвараас хэтэрсэн зүйлийг бидэнд ойлгуулах гэж оролдох нь шоргоолжинд интернет ашиглаж сурахыг заахтай яг адил зүйл болох биз.


Василиск (харц буюу амьсгалаараа хөнөөдөг үлгэрийн амьтан) Роко

Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд

Василиск Роко гэдэг нь ирээдүйн бүхнийг чадагч хиймэл оюун ухаан түүнийг бүтээхэд гар бие оролцоогүй болгоныг гэсгээн цээрлүүлэх тухай онол юм. Энэ тухай зүгээр нэг мэдэх нь ч шийтгэл хүлээх шалтаг болно.

Энэ нь 17-р зууны үеийн математикч Блез Паскалийн гаргаж, хожмоо "Паскалийн дэнчин" хэмээн алдаршсан баталгааг санагдуулж байгаа юм. Хэрвээ хүн бурхан байдагт итгэдэггүй ч, байдаг гэж мөрийцөөд хожих юм бол Бурхан түүнд мөнхийн шан (диваажин) хайрлана. Харин бурхан байдаггүй гэж зүтгэсээр алдах юм бол Бурхан түүнд мөнхийн шийтгэл (там) оногдуулна. Паскалийнхаар бурхан байдаг байдаггүй нь огт хамаагүй, эцсийн эцэст бүх зүйл эсвэл мөнхийн шагнал, эсвэл мөнхийн шийтгэлээр дуусах тавилантай аж.


Үхлээс айх мэдрэмжийг удирдах

Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд

Хүн төрөлхтний ололт амжилт бүр үхлээс айх аймшиг дээр суурилсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Соёл урлаг, шашин зэрэг нь энэ айдсыг дарах, зөөллөх хэрэгсэл болж байдаг. Ийм учраас л бид урлагийн бүтээлийг мөнхийн мэт санаж, үхлийн хил хязгаарыг даван гарахын тулд үр удам, ураг төрлөө эрхэмлэн дээдэлсээр ирсэн. Орчин үеийн амьдралын бүх зүйл үхлээс зугтсан шинж чанартай, оршуулгын ёслол хүртэл үхлийг өдөр тутмын амьдралаас заагласан агуулгатай байдаг.


Квантан амиа егүүтгэл ба квантан мөнх амьдрал

 

 

Чамархайдаа гар буу тулгасан хүн сууж байна. Зүгээр нэг буу ч биш, квантан бөөмсийн эргэлтийг хэмждэг механизмтай буу. Гох дарах бүрд квантан хэсгүүдийн эргэлт хэмжигдэнэ. Хэмжээнээс хамаарч буу эсвэл буудна, эсвэл үгүй. Квантан бөөм цагийн зүүний дагуу эргэвэл буудна, эсрэг эргэвэл буудахгүй.

Хүн гохоо дарсан ч буун дуу гарсангүй, зөвхөн шадхийх чимээ л гарав. Дахиад дарлаа, мөн л адил. Хичнээн удаа дарсан ч буу буудсангүй. Дүүрэн сумтай, хэвийн ажиллагаатай буу шүү дээ. Хүн энэ процессийг давтан хийсээр мөнх амьдралыг олж болно.  

Одоо туршилтын эхлэл рүү эргэн очицгооё. Хүн гохоо анх дармагц л, квантан бөөм цагийн зүүний дагуу эргэлдэж, буу тас хийн хүн үхлээ.

Гэтэл хүн өмнө нь гохоо олон удаа дарж буу буудахгүй байсан шүү дээ. Тэр яаж үхсэн байх билээ? Амьд мөртлөө үхсэн гэдгээ хүн ойлгож чадахгүй байна. Түүнийг гохоо дарах бүрд Ертөнц хоёр хэсэг болон хуваагдаж байдаг. Гохоо дараад л байвал Ертөнц үргэлжлэн хуваагдсаар байна гэсэн үг. Энэ бодол санааны туршилтыг квантан амиа егүүтгэл гэж нэрлэдэг байна.


Хязгаарын цаана

Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд

Хөгжил дэвшлийнхээ туйлд хүрсэн соёл иргэншил нүдэнд үзэгдэх макро Орчлонг орхиж хар нүхтэй төстэй зүйл болон хувирдаг гэсэн таамаглал байдаг. Энэ нь магадгүй атомоос ч бага, өчүүхэн жижиг бүтэц байж болзошгүй гэнэ. Хүн төрөлхтөн ч сүүлийн үед компьютерийн овор хэмжээнээс эхлээд аливааг жижигрүүлэх хандлагатай байгаа билээ. Хязгаарын цаадах онол ёсоор хөгжингүй соёл иргэншил хувьслынхаа явцад орон зай, цаг хугацаа, эрчим хүч, материйн овор хэмжээ бага, нягт, үр дүнтэй "заалт” бүхий оновчтой талбар болох "дотоод орон зай” буюу үндсэндээ хар нүхийг чухалчлах гэнэ. 

Үүгээр Фермийн парадокс буюу бид одоо хүртэл оюун ухаант өөр соёл иргэншлийн ул мөрийг илрүүлж чадахгүй байгааг тайлбарлаж болох юм.


6 дахь мөхөл

Бодит амьдралын тухай төсөөллийг тань гажуудуулж мэдэх зарим аймшигт онолууд

Бид дэлхийн 6 дахь сүйрлийн үед амьдарч байгаа гэж олон эрдэмтэд үздэг. Бидний хойч болох төрлийнхөнд энэ нь сонирхолтой таавар болох биз. Хүн үүсээд олон мянган жил болсны дараа  1800-гаад оны үед л дэлхийн хүн ам 1 тэрбумд хүрсэн юм. Гэтэл ердөө 200 гаруйхан жилийн дараа манай гарагийн оршин суугчдын тоо толгой эрс нэмэгдэж 7,2 тэрбумд хүрчээ. Ийм хурдацтай өсөлт нь гараг дэлхийдээ ихээхэн сөрөг нөлөөтэй бөгөөд бид ачааллыг тэсвэрлэх түвшинд хүрэх, эсвэл мөхөж алга болтол энэ байдал үргэлжлэх бололтой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler