![]() |
Apple В.Путины төрсөн өдөрт зориулж цагаан алтан цаг гаргажээ
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины төрсөн өдөрт зориулан Apple-ээс цагаан
алтан ухаалаг цагийг бүтээжээ. Тус цаган дээр 5 төрлийн онцгой бичээс
багтжээ.
Ерөнхийлөгчийн 63 нас, Кремлийн дүрс, В.В.Путин мөн гарын
үсгийг нь багтаажээ. Түүнчлэн түүнийг №1 хэмээн тодотгожээ. 229 мянган
рублийн үнэ бүхий энэхүү цагаан алтан цагийг маш цөөн тоогоор зах зээлд
гаргах гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин аравдугаар сарын 7-нд
Санкт Петербург хотод төрсөн байна. тэрээр төрсөн өдрөөрөө төрсөн хотдоо
очдог уламжлалтай бөгөөд төрсөн өдрийнхөө талаар хэлэхдээ "Би төрсөн
өдрөө сүр дуулиантай тэмдэглэхийг хүсдэггүй. Төрсөн өдрөөрөө төрсөн
хотдоо очихыг боддог. Ингэснээр маш их эрч хүч авдаг" хэмээжээ.
П.Энхээ
Эх сурвалж: Fact.mn
