|
Видео

Шинэ мэдээ

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва мэдээлэл хийв


Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ноён Илкка Канерва мэдээллийн эхэнд хэлсэн үгнэдээ, зочломтгой сайхан Монгол оронд анх удаа хүрэлцэн ирсэн сэтгэгдэл маш өндөр байна .Улс орноо хөгжүүлэхийн төлөө маш их хүчин чармайлт гаргаж байгаа энэ оронд ирсэндээ баяртай байна гэлээ.

Мөн тэрээр манай байгууллага бол дэлхий дээр хамгийн олон орны парлментын гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн парламент хоорондын олон улсын байгууллага юм. ЕАБХАБ-ын бүх гишүүн орнуудын парламент манай байгууллагын гишүүн бөгөөд энэ парламентын гишүүд бол нийт дэлхий дээр байгаа нэг тэрбум хүмүүсийг төлөөлж парламентдаа сонгогдсон байдаг.

Байгууллагын гол зорилго нь улс орнууд хоорондоо харилцан ярилцах замаар асуудлаа шийдвэрлэх, хамтран ажиллах, мөн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх тал дээр гарцыг нь хамтдаа эрэлхийлж, эдгээр асуудал нь нэн ялангуяа аюулгүй байдалтай холбоотой байдаг.

Бидний үйл ажиллагааны арга хэрэгсэл бол тогтоол гаргах бөгөөд энэ тогтоол нь зөвлөмжийн чанартай юм. Тогтоол гаргахдаа байгууллагынхаа үндсэн 10 зарчим дээр тулгуурладаг. Гаргасан тогтоолоо гишүүн орныхоо Засгийн газарт хүргүүлдэг. Бид маш их идэвхтэй ажилладаг байгууллага. Олон асуудлыг ярилцаж хэлэлцээд, цаашдаа ч гэсэн хамтын ажиллагааг өрнүүлэхийн төлөө гэсэн байр суурьтай ажилладаг. Манай парламентын Ассамблейн нийт 57 орны бүх гишүүдийн хувьд Монгол Улсад болж байгаа энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Монгол Улсын хувьд маш зочломтгой сайхан хүлээн авч байгаад сэтгэл хангалуун байгааг бүх гишүүд надаар дамжуулан уламжилж байна.

Энэ хурлыг өөрийн оронд зохион байгуулж байгаа явдал нь Монгол Улсын зүгээс ЕАБХАБ-ын үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэхийн төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаагийн илрэл гэж харж байна. Хуралд оролцох үеэрээ миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын даргатай биечлэн уулзалт хийсэн. Энэ бүх уулзалтаас харахад Монгол Улс ардчиллын замд бат зогссон бөгөөд ардчиллыг хөгжүүлэхийн төлөө бусад орнуудын туршлагаас харилцан суралцахад бэлэн байгаа гэдэг нь харагдаж байна. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг хэзээ ч дуусашгүй үйл явц учраас энэ үйл явцад итгэл төгс байгааг нь олж харсан. Монгол Улсын хувьд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн хурлыг анх удаа өөрийн орондоо зохион байгуулж байна. Монгол Улс энэ байгууллагад нэгдэж ороод удаагүй гурван жил болж байна. Энэ утгаар нь авч үзвэл маш идэвхтэй ажиллаж байгаа гишүүн орон болжээ гэдгийг харуулж байгаа юм. Энэ бүгд нь цаашдаа Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн түвшинд манлайлагч үүрэгтэй оролцоход бэлэн бөгөөд энэ нь бололцоотой гэдгийн илрэл юм. Хурал зохион байгуулж буй газар нутаг ЕАБХАБ-ын гишүүн орнуудын газар зүйн талаас нь авч үзвэл хамгийн зөв өнцөгт нь болж байгаа юм. Энэ хурлын боломжийг ашиглаад олон асуудлыг хөндөн ярилцаж байна. Ялангуяа энэ бүс нутагтай холбоотой асуудлыг түлхүү ярьлаа. Бидний ярилцсан сэдэв өргөн хүрээтэй. Улс төрийн чанартай олон зүйлүүдийг ярьж байна. Тухайлбал Орос болон Украйны хямралын асуудлыг хөндөж байна. Мөн терроризмтэй тэмцэх тухай ярилцлаа. Түүнчлэн дүрвэгсдийн хямрал гэдэг асуудал манай бүс нутгийн санаа зовоосон асуудал болж байна. Мөн хурлын явцад уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцсан. Хүний наймааны асуудал, ардчилал,  эрх чөлөө, иргэний нийгмийг дэмжин хөгжүүлэх  сэдвүүдээр хэлэлцлээ. Энэ бүх ярилцаж байгаа сэдвүүдтэй холбоотой улс орнуудын зүгээс хүчин чармайлт гаргах, хийх ажил их байгаа учраас энэ талаар ярилцав. Дүгнэж хэлэхэд Монгол Улсад өрнөж байгаа энэ үйл явц, хуралд маш сэтгэл ханамжтай байна. Нэн ялангуяа Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэх талаар гаргасан ололт амжилтыг хараад бахархаж байна. Нөгөө талаасаа хурлыг зохион байгуулах талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, өндөр түвшинд зохион байгуулж байгаад нь талархаж байна гэлээ.

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчид Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерваас сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler