![]() |
ШИНЭ САЙД НАРЫН ГАРАА
Ч.Сайханбилэгийн танхимд багтаж Засгийн газрыг бүрэн бүтэн болгосон шинэ сайд нар гараанаасаа гараад долоо хонож байна. Сайдаар ажиллах хугацаа нь богино учир тэдэнд долоо хоног гэдэг бага тоо биш. Аль болох цаг хугацаатай уралдаж засгийнхаа урагшуулж бас иргэд олон нийтэд тустай, хэрэгцээтэй шийдвэр гаргах нь чухал. Тиймээс шинэ сайд нар тамгаа хүлээж авсныхаа дараа ямар ажил амжуулсныг сонирхох гээд үзье.
Парламентын, гэрэл зурагчин гэх тодотголыг авсан М.Зоригт Зам, тээврийн сайд болсон даруйдаа яамныхаа ажилтнуудын цахим ертөнцөд нэвтрэх эрхийг нь хязгаарлаж зөвхөн дотоод сүлжээгээр ажлаа хийх шийдвэрийг гаргав. Мэдээж яам, агентлагуудын ажилтнуудын байнгын хэрэглээ болчихсон интернэт орчныг хязгаарлах нь ажилдаа хариуцлагатай хандах сайн талтай байж болох ч идэвхтэн хэрэглэгч сайд нь ийм шийдвэр гаргасанд гайхашрах нэгэн байна. Үүнээс гадна тэрбээр, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж Хятадын "Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод дөрвөн гүүр, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замыг өргөтгөх, орон нутгийн хоёр чиглэлийн авто замын барилгын ажлын гүйцэтгэгчийг нэн даруй сонгон шалгаруулахаар тохиролцож амжжээ. Мөн Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, орлогч нарын том жийп машиныг хөдөө орон нутагт замын ажил дээр ажиллаж буй залуучууд руу шилжүүлж, "МИАТ”-ийн онгоцоор үнэгүй зорчсон хүмүүсийн овог нэр, албан тушаалын жагсаалтыг гаргаж ирэхийг үүрэг болгожээ.
Зам, тээврийн сайд ийнхүү яамныхаа интернэт хэрэглээг хязгаарлаж, зарим тансаг хэрэглээнээс татгалзахыг үүрэг болгоод байгаа бол Сангийн сайд Б.Болор Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Тус банкийг байгуулснаар улс орнуудын дэд бүтцийн салбарт тулгарч байгаа хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө мөнгөний урсгалыг зөв зохистой хуваарилах нөхцөл бүрдэж бүс нутгийн хөгжилд чухал түлхэц өгөх ач холбогдолтой гэж Сангийн сайд үзжээ.
Харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зарим өөрчлөлтийг оруулснаар төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэх, татварын зарим зардлыг 3асгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх шаардлагагүй болох аж. Улсын данс улайж, төсвийн алдагдал 600 тэрбум хол давсан өнөө цагт төсвийн тодотгол хийх шаардлагатай байгааг эдийн засагчид хэлж байгаа. Сангийн сайд Б.Болор ч нэн түрүүнд хийх ажил нь 2015 оны төсвийн тодотгол гэдгийг онцолсон.
Хөдөлмөрийн сайдаартомилогдсон Г.Баярсайханы хувьд өмнөх сайдынхаа хэрэг-жүүлж байсан бодлогыг үргэлжлүүлэх, сайжруулах 'жлыг хийгээд явахаа илэрхийлсэн.
Нэрийг нь өргөн барьсан өдрөөс л эмч, эрх зүйч мэр-гэжилтэй хүн барилга барих нь хэмээн шүүмжлэл дагуулах болсон З.Баянсэлэнгэ гишүүний хувьд салбарын сайдаар очсоноосоо хойш ямар нэгэн шийдвэр гаргасангүй чимээгүй явна.
Өвөлжилтийн бэлтгэл ажил хаяанд ирчихсэн өнөө цагт Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар салбарынхаа ажилтай танилцаад завгүй явааг ажлын албаныхан нь дуулгав. Эвслийн бүлгийн даргаас байгаль, орчин ногоон хөгжлийг чиглүүлэх болсон Н.Батцэрэг сайд ч Барилга, хот байгуулалтын сайдын адил ямар нэгэн шийдвэр гаргасангүй. Бодвол Шадар сайдын адил салбарынхаа ажилтай танилцаад завгүй яваа байж мэдэх юм
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
