![]() |
Видео
Шинэ мэдээ
Халхголд чөлөөт бүс байгуулах нэрээр эх орны минь бүрэн бүтэн байдалд заналхийлж байгаа нь

Энэ 500000 га буюу 5000 км.кв газар ямар хэмжээний газар вэ. Дорнод аймгийн Хэрлэн (281 км.кв), Хөлөнбуйр (3773 км.кв), Гурванзагал (5252 км.кв) сумдын нутаг дэвсгэрээс том байна. Мөн Говьсүмбэр (5540 км.кв) аймгийн нутаг дэвсгэртэй бараг адил газар юм.
Олон улсын хэмжээнд авч үзвэл дэлхийн жижиг газар нутагтай 18 улсын газар нутгийг нийлүүлснээс том юм. Мөн орой бүр телевизээр гарч газар нутгийнхаа төлөө тэмцэж байдаг Палестин улс (6020 км.кв)-ын нутаг дэвсгэртэй бараг ойролцоо хэмжээтэй байна. Сингапур улсаас 7 дахин, манай УИХ-ын гишүүдийн очиж казино тоглоод байдаг Макао (25 км.кв)-гоос 200 дахин, Ватикан (0.44 км.кв) улсаас 11200 дахин том газар нутаг юм.
Энэ 5000 км.кв газрыг метр.кв-д шилжүүлбэл 5 тэрбум м.кв болж байгаа юм. Хэрэв Улаанбаатар хотын иргэдэд өмчлүүлдэг 0,07 га буюу 700 м.кв газраар тооцож үзэх юм бол 7 142 857 хүнд олгох газрыг нэгэн сайд хэний ч юм захиалгаар асуудал УИХ-д оруулж ''батлуулжээ''.
Тусгаар тогтнолд шууд аюулд оруулсан Үндэсний эсрэг үйлдлийг зогсоохын төлөө тэмцэх нь Монгол иргэн бүрийн үүрэг байх ёстой.
Цааш түгээ
