|
Видео

Шинэ мэдээ

Иргэдээс 1.6 тэрбум төгрөгийг залилжээ

Цагдаагийн байгууллага интернэт залилангийн томоохон хэргүүдийг илрүүлэн, ажиллаж байна. Бусдын цахим хаяг руу "Та азтан боллоо, Сугалаанд мөнгө хожлоо, 5000 ам.доллартай энэхүү дансыг та эзэмших эрхтэй боллоо” гэхчлэн захидал илгээж, улмаар энэхүү дансыг эзэмшихийн тулд, энэ мөнгийг авахын тулд та мөнгөний таван хувийг бидэнд шилжүүлэх ёстой гэж тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэн авдаг байна. Мөн аж ахуйн нэгжүүдтэй шилжүүлгийн данс ажиллахгүй байгаа тул та энэ дансаар мөнгөө шилжүүлнэ үү гэхчлэн хүсэлт илгээж улмаар мөнгийг нь залилах замаар  27 аж ахуйн нэгж иргэнд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарчээ. Мөн цахим секс төрлийн гэмт хэрэгт 15 иргэнийг хохирогчоор, зохиогчийн эрхийг зөвшөөрөлгүй авсан дөрөв, садар самууныг сурталчилсан зургаа, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр цахим сайтад кино байрлуулсан дөрвөн иргэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийг 140.1-т зааснаар хариуцлага тооцжээ. Энэ хүрээнд садар самууныг сурталчилсан монголын 6 сайтыг хаасан бол гадаадаас хандах 35 сайтын хандалтыг хязгаарласан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler