| |
Видео
Шинэ мэдээ
Асашёорү хуучин цагаа эргэн дурслаа
Их
аварга Асашёорү Д.Дагвадорж, анх Японд хөл тавьж байсан үеэ дурслаа.
Тэрбээр, "Өнөөдөр миний хувьд их чухал өдөр юм. Юу гэвэл тэртээ 1997 оны
есдүгээр сарын 6-нд Дашнямынхаа хамт Япон улсад анх хөл тавьж билээ.
Амьдралын
минь хүсэл мөрөөдөл чигийг заасан өдөр. Би энэ өдрийг төрсөн өдрөөсөө
илүү дотроо бодож явдаг юм. Энэ сарын башёд Дашням маань Макүноучи
зиндаанд эргэн ирсэн нь баяр дээр минь баяр болж байна. Найздаа эрүүл
энх аз жаргалыг энэ ялдамд дэвшүүлье." хэмээн их аварга Д.Дагвадорж
өөрийн найздаа зориулан бичжээ.
Энэ сард Б.Дашням гурван жил жюүрёо зиндаанд барилдсаны эцэст дээд зиндаанд гарч ирсэн билээ.