|
Видео

Шинэ мэдээ

Америкийн доромжлолыг Хятад дуугүй тэвчин өнгөрөөх үү

Америкийн доромжлолыг Хятад дуугүй тэвчин өнгөрөөх үүХятадад болсон цэргийн сүрт жагсаалын талаар дэлхийн сонин хэвлэлүүдэд гарсан материалыг товчлон хүргэж байна. 

Дэлхийн II дайны төгсгөл, Чөлөөлөх дайны 70 жилийн ойгоор Хятадын Тянь-Ань-Миний талбай дээр анх удаа Монгол, Орос, Белорусс, Казахстан, Куба, Серб зэрэг 17 орны цэргийнхэн хөл нийлүүлэн жагслаа.

Тус ёслолд НҮБ-ын генсек Бан Ги Мүн, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кын Хе, Египетийн тэргүүн ас-Сиси, Чехийн Ерөнхийлөгч Милош Земан, Тажикистаны тэргүүн Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов, Белоруссын Ерөнхийлөгч Александр Лукашенко зэрэг 30 орны эрх баригчид хүрэлцэн ирсэн.

Гэхдээ Хятадад болсон цэргийн сүрт жагсаалын үеэр Америкийн Ерөнхийлөгч Барак Обама байгаагүй. Цагаан ордон энэ талаар "Дэлхийн II дайн дууссаны 70 жилийн ойг тэмдэглэж байгаа талаар бид мэдээгүй" гэж мэдэгдлээ.

Тэгэхээр Хятадын өгсөн урилгыг Обамагийн туслахууд хогийн сав руу шидчихсэн бололтой. Ийм доромжлолын хариуг Хятад яаж өгөх бол?

Ер нь Америкийн гадаад бодлогыг хэн нь тодорхойлдог юм бол? АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч, Нобелийн шагналт Обам юу эсвэл түүний мэдлэггүй туслахууд уу?

Ингэхэд Барак Обама мөн Москвагийн Ялалтын баярт 5-р сарын 9-нд ч очоогүй. Хүн төрөлхтний хувьд маш чухал баяруудыг ийнхүү Америк уландаа гишгэлсээр. Өөрийгөө онцгой, шилэгдмэл гэдэг Америк улс дэлхийн орнуудад тогтсон дипломат ёс зүйг  хүртэл үл тоомсорлох болжээ. Ер нь Москва, Бээжингийн Ялалтын парадаас харахад манай дэлхий 2 хуваагдаад байгаа нь бүр тодорхой болов. Өрнөдийнхөн эдгээр ёслолд бараг ирээгүй бол дэлхийн үлдсэн хэсэг нь бүгд шахуу Орос, Хятадад хуран чууллаа. Өөрөөр хэлбэл, Сэм ахаас айгаагүй хэсэг нь.

Үүний зэрэгцээ өөр нэг баримтыг дуулгая. АНУ-ын Ерөнхийлөгч Обама яагаад ч юм өрнөдийн зарим төрийн тэргүүнийг, мөн Азийн улс орнуудыг ятгаж "Хятадын баярт бүү оч" хэмээж байсан. Тэгэхээр Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жош Эрнестын мэдэгдэл илт худал болж таарах нь. Яагаав, нөгөө Хятадад 70 жилийн ой тэмдэглэж байгаа гэдгийг мэдээгүй гэдэг.

Ийнхүү Америк нэг дор 2 ч удаа Хятад гүрнийг шороонд хутгаад авав. Тэгээд ч Америк, Хятад хоёр сүүлийн үед нөлөөгөө булаацалдах болсон. Жишээ нь Бээжин ба Токиогийн харилцаа хүндэрсээр л.

Япон бол АНУ-аас шууд хараат гэдгийг бүгд мэднэ. Япончууд зөвхөн АНУ-ын заавраар хөдөлдөг. Ер нь Хятадтай аль нэг улс зөрчилдөх бүрд АНУ дандаа эсрэг талд нь ордог билээ. АНУ цаашид ч Бээжинг тогтоон барихын тулд тус бүс нутагт цэрэг армийн хэмжээгээ улам нэмэгдүүлж эхэлсэн.

"Дэлхийн III дайн эхэлдэг л юм бол чухам Хятад ба АНУ-ын зөрчлийн улмаас" гэж гутранги үзэлтнүүд муу амладаг нь ортой.

Америк өөрийгөө дэлхийд манлайлагч үүрэгтэй гэж үзэн Африкт, Европт, Азид ч бүхнийг "амжуулах" гэж хичээдэг. Гэвч нэг сумаар олон туулай буудах боломжгүй. Иймээс л Вашингтоны гадаад бодлого алдаа ар араасаа гаргасаар л.

АНУ мэдээж Хирошима, Нагасак дээр атомын бөмбөг хаяснаа мартчихсан, бас Хятадтай өмнө нь Номхон далайд холбоотон байснаа ч мартсан. Тэгэхэд уг нь хамтдаа ялалт байгуулсансан. Одоо Вашингтон хуучны холбоотнуудаа дайсан болгох моод дэлгэрүүлээд байгаа.

Өөрсдийг нь ингэж нулимсны хариуг Хятад яаж барих бол? Ямартай ч Америк нэлээд өндөр үнэ төлөх байх. АНУ-ын зээлийн дийлэнх хувь хятадуудын гарт байгааг дашрамд дурдъя. Эсвэл хятадууд яг Европын холбоо шиг тэвчээд л, цааш залгиад өнгөрөх үү? Бардам зан уу, хамтын ажиллагааны эдийн засгийн ашиг уу? Аль нь дийлэхийг харах л үлдлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler