|
Видео

Шинэ мэдээ

Өнөөдөр: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд болох Оюутны тангараг өргөх ёслол оролцоно

08:00 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийслэлийн 33 дугаар сургуулийн /Сансарт байрлах/ 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.

 

09:00 цагт: Дэлхийн тусгай олимпийн Зүүн азийн бүсийн удирдлагын хурал ШангриЛа зочид буудалд болно. Энэхүү хуралд Дэлхийн тусгай олимпийн тэргүүн Жанет хүрэлцэн ирж оролцож байна.

 

10:00 цагт: Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ болно. Уг үйл ажиллагаанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон Хууль зүйн яамны харьяа агентлагуудын удирдлагууд оролцоно. Утас 88115446, 88013108, 99088069

 

10:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай газар дээр нь очиж танилцана. Энэ үеэр төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд, хамрагдаж буй иргэдтэй уулзана. Сэтгүүлчдэд зориулсан автобус 10:00 цагт Хангарди ордны гаднаас хөдөлнө. Утас: 91040607

 

11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Санаа зөв бол заяа зөв” гэсэн сэдвээр орон даяар хичээл заана. Хичээлийг МҮОНТ болон MNB.MN цахим хуудсаар шууд дамжуулна. Давталтыг 13:30 цагаас хүргэнэ.

 

11:00 цагт: Монгол Улс Боловсролын Их Сургуулийн дэргэдэх Күнзийн институтын нээлтийн ёслолын үйл ажиллагаа "Kempinski” зочид буудлын 2 давхрын "Алтай” Хурлын танхимд болно.

 

11:40 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингисийн талбайд болох Оюутны тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцоно.

 

16:00 цагт: МУБИС-ийн Урлаг, Биеийн тамирын сургуульд "Хөгжмийн багшийн анги”-ийг нээх ёслолын ажиллагаа МУБИС-ийн хичээлийн А байрны 312 тоот танхимд болно


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler