| |
Видео
Шинэ мэдээ
Өршөөлийн тухай хуулийг баталлаа
УИХ-ын нэгдсэн чуулган ээлжит бусаар хуралдаж нийгэмд хүлээлт үүсгээд байсан хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаагийн нэг нь Өршөөлийн тухай хуулийн төсөл юм. Харин уг хуулийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
Хууль зүйн байнгын хороо өчигдөр үдээс хойш хаалттай хуралдаж Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаан мөн үдээс хойш хуралдаж, Өршөөлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай дэгээр хэлэлцэж баталлаа. Уг хуулийн төслийг Засгийн газраас энэ оны долоодугаар сарын гуравны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Ээлжит бус чуулганаар ийнхүү Өршөөлийн болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан ч сайд нарын асуудлыг хэлэлцээгүй байгаа. Анх тогтоосон хуваарийн дагуу энэ долоо хоногийн баасан гарагт чуулганы хугацаа дуусна. Тиймээс Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг өргөн барьсан тохиолдолд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар чуулганы хуралдааны хуваарийг шинэчлэн батлах юм байна.