|
Видео

Шинэ мэдээ

МОНГОЛЫН 6000 КМ ЗАМЫГ GOOGLE MAP-Д ХОЛБОЛОО

Монголын 6000 км замыг Google map-д холболоо
"Google street view” төсөл өнгөрсөн оноос эхлэн Монгол Улсад хэрэгжиж байгаа. Энэ хугацаанд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон зүүн гурван аймгийн 6000 км зам Гүүглийн газрын зурагт холбогдож, дэлхийн хаанаас ч эдгээр газар нутгийн мэдээллийг авч болохоор боллоо.
 
Дэлхийн 60 улсын 4000 орчим хотын найман сая километр замын дүрслэл энэхүү газрын зурагт бүртгэлтэй байдаг юм байна. Мөн Гүүглийн соёл урлагийн хүрээлэнд Үндэсний музей, Занабазарын музей, Богд хааны музейн талаарх мэдээллийг оруулжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн заавал үзэх ёстой үзэсгэлэнгийн жагсаалтад Монголын дээрх гурван музей багтлаа гэсэн үг. Өнөөдөр энэхүү аргах хэмжээний нээлт болох юм. Дэлхийн хамгийн том хайлтын сүлжээ болох гүүглтэй ийнхүү хамтран ажилласнаар жуулчдыг татах, улсаа сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэт олон ашигтай тал байгааг төслийнхөн онцолж байлаа.
 
Зууны мэдээ
Б.Төгс

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler