Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд, айргийн гуравт ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн хээр хурдлав. Мөн айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан, айргийн тавд Ховд аймгийн Дөргөн сумын уугуул "Гарьд зам” компанийн захирал Нямдаваагийн Батбаярын хээр үрээ морь тус тус хурдалжээ.
Монголчууд соёолонг хамгийн хурдан хүлэг хэмээн хүндэлж, тоосонд нь дарагдвал хийморь нь сэргэж тухайн жилийнх нь ажил үйлс Соёолонгийн хурд шиг түргэн, шуурхай бүтэмжтэй байдаг гэж бэлгэшээдэг. Иймд Хүй долоон худагт иргэд олноор ирсэн тул цагдаагийн 22 хэлтсийн 3500 албан хаагч, Хууль сахиулах их суруулийн 500 сонсогч хамгаалалтад гарч ажиллав.
Ч.Ариунболд montsame