| |
Майли Сайрус сахиусан тэнгэртэй гэрлэхээр шулууджээ
Дуучин Майли Сайрус Лос Анжелес хотноо шинэ клипний зураг авалтад оролцож байна. Түүний шинэ клипэнд "Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр Стелла Максуэлл тоглож байгаа юм. Тэд зураг авалтын дараа архи ууцгаан тэнд байсан хүмүүс, хэвлэлийнхнийг үл тоон үнсэлцжээ. Майли нэг бус удаа өөрийгөө ижил хүйстэн хэмээн мэдэгдэж байсан ч хэвлэлийнхэнд баттай баримт олдоогүй юм. "Дуучин бүсгүй үнэхээр ижил хүйстэн үү эсвэл жүжиглэж байгаа юу гэдэг нь тодорхойгүй байна” гэж "www.dailymail.co.uk” мэдээлжээ.
22 настай Майли, 24 настай Стелла нар үнсэлцснийхээ дараа хотоор зугаалж, кино үзсэн байна. Дуучин твиттертээ Стеллагийн сахиусан тэнгэрийн далавчтай зургийг байршуулаад "Гоо үзэсгэлэн. Дэндүү үзэсгэлэнтэй. Надтай гэрлээч. Минийх болооч. Харамлаж байна. Хайртай” гэж жиргэжээ.
Олон нийт Майлиг оддын өвчин тусч, өөрийгөө хянах чадваргүй болсон хэмээн шүүмжилсэн байна.