|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Английг зорилоо

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 3-нд ажлын айлчлал хийнэ. Тэрээр Лондонгийн Хөрөнгийн биржийн  7 дугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, Хөрөнгө оруулагчдын бизнес уулзалтад оролцоно. Мөн Европын сэргээн босголтын банкны Захирлуудын зөвлөлийн хуралд оролцож үг хэлнэ.

 

Айлчлалын хүрээнд ИБУИНВУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Филип Хэммонд Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моод, Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хьюго Свайэр нартай уулзалт хийх юм.

 

 

Мөн Ерөнхий сайд CNBC, Блүүмберг Ашиа телевиз, FinancialTimes сонин, Ройтерс агентлаг, ВВС-ийн Радиод ярилцлага өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler