|
Видео

Шинэ мэдээ

Нийслэлд шинээр байгуулагдсан цэцэрлэгүүдэд улсын дугаар, тусгай зөвшөөрөл олголоо

Нийслэлийн Засаг дарга "Цэцэрлэг байгуулах, тусгай зөвшөөрөл олгох тухай” А/560 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар сургуулийн өмнөх боловсролын хүртээмж, хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдсан цэцэрлэгүүдэд улсын дугаар олгож, сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ.

Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгүүдийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгож, цэцэрлэгийн удирдлагыг хуулийн дагуу сонгон шалгаруулж цэцэрлэгийн бүтэц, орон тоо, үйл ажиллагаанд шаардагдах төсвийг боловсруулж төсөвт тусгуулж, цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгов.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ШИНЭЭР
БАЙГУУЛАГДСАН ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ОЛГОСОН УЛСЫН ДУГААР

 

 
Дүүрэг

 
Хороо

 
Цэцэрлэгийн хүчин
 чадал

 
Цэцэрлэгийн улсын дугаар

 

1

 
Сонгинохайрхан

20

120

228

2

4

120

226

3

7

120

227

4

Хан-Уул

16

120

223

5

10

150

230

6

Чингэлтэй

7

150

224

7
 

Сүхбаатар

16

240

225

 

Нийт

7

900

-


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler