| |
С.Жавхлан Чингисийн талбайд андгай өргөж, үсээ хусуулна
Тэд ирэх долдугаар сарын 01-ний морин цагт Чингисийн талбайд цуглаан зохион байгуулах бөгөөд үүнийгээ албан ёсоор Сүхбаатар дүүргийн удирдлагад өгөөд байгаа ба өнөөдрийн дотор хариу авна гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Хурлын үеэр дуучин С.Жавхлан 01-ний өдрийн цуглаанд эсэргүүцлээ илэрхийлэн үсээ хусуулах тухайгаа дурдсан юм. Мөн тэрээр "Би эх орондоо зөв зүйл хүсч андгай тангараг өргөх гэсэн юм.
УИХ-д суудаг хэнд ч хэрэггүй, авлигач шулаачдаас эх орон, баялгаа хамгаалмаар байна. Ямаанаас ядаад ноолуур, үнээнээс сүү гардаг, харин эднээс юу ч алга.Энд тэнд очиж Монгол нутгийн минь газар шороог зарж идсээр байгаа учраас тамгатай төр тамгагүй төрийн ялгаа гарч байна. Зүгээр л залуучууд эвлэлдэн нэгдээд галд шатаж түлэгдсэн хүүхдийг дор нь эмчилгээнд явуулж байна. Ийм хөдөлмөрч төр бол тамгагүй төр юм. Эрүүл мэндийн сайдын ажлыг өмнөөс нь хийчихлээ шүү дээ” гэсэн юм.
Харин гавьяат тамирчин Ц.Шаравжамц "Би энд Жавхаагаа дэмжиж ирсэн. Гурван настайдаа даахиа үргээлгээд дахиж би үсээ авахуулаагүй. Тиймээс 01-ний цуглаанд оролцож үсээ хусуулна.
Төр гэдэг мөнх биш, төр засаг солигдох үе ирнэ, тэр цагт та нарыг ард түмэн хүндлэхгүй л байх шүү.
Гадагш, дотогш зугтлаа ч шударга шүүхийн өмнө зогсооно шүү” гэсэн бол Хамаг Монгол төслийн ерөнхий зохион байгуулагч н.Батбаяр "Сүүлд хийсэн хандивын тоглолтод хүртэл төрөөс 25 сая төгрөгийн татвар тавьсан. Залуусаа долдугаар сарын 1-нд талбай дээр цуглацгаая, хийж бүтээхийн тулд нэгдэж ярилцаж зөвлөлдөе” хэмээсэн юм.