| |
Видео
Шинэ мэдээ
ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭНЭ
Сургалт, судалгаа, PR, Мониторингийн "СТРАТЕГИ АКАДЕМИ” болон Германы "ФРИДРИХ ЭБЕРТИЙН САН”-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран Социаль демократ үзэл баримтлалыг дэлгэрүүлэх хүрээнд цуврал хэлэлцүүлгүүд өрнүүлж байгаа аж.
Анхныхаа хэлэлцүүлгээ "Нийгмийн даатгалын тогтолцоо, тэтгэврийн шинэчлэлийн асуудлаар” хийсэн бол дараагийн цуврал хэлэлцүүлэг болгож "Шударга ёсын тухай нийгэм- улс төрийн философийн асуудлууд” сэдвийн хүрээнд энэ сарын 23-ны өдөр 18:00 цагт Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэгт МУ-ын Шинжлэх Ухааны Философи, Социологи, эрх зүйн Хүрээлэнгийн захирал, доктор(Sc.D), профессор Г.Чулуунбаатар илтгэл сонсгож, хэлэлцүүлэх юм.