|
Видео

Шинэ мэдээ

Хээлтэй алхан толгойт авласан загасчид олны дургүйцлийг хүргэв

Хэсэг загас агнуурчид Флоридагийн эрэгт алхан толгойт акул агнажээ. Түүгээр зогсохгүй загасчид хээлтэй акул авлаж, улмаар хэвлий дотроос нь 34 түрс гаргаж хаяжээ. Бараг 3.9 метр урт энэхүү махчин загасыг хээлтэй үед нь авлахыг хориглодог ч загасчид буруу тооцоолж, улмаар нэн ховордож буй алхан толгойт акулын өсөж үржих чухал биологийн тогтолцоонд саад учруулсан байна.  Мэргэжилтнүүд 376 кг-аас дээш жинтэй алхан толгойт акул хэвлийдээ хээлтэй байдаг гэж үзэн агнахыг хориглодог. Харин энэхүү аварга загас нь 34 ширхэг ураг тээж явсныг агнуурын экспедиц анзааралгүй хөнөөж орхижээ. Багийг ахалж явсан Жеф Брачер "Уг нь том хүү маань "Ааваа энэ акулыг агнах хэрэггүй, хээлтэй байна” гэхэд нь нэгэнт занганд орсноос хойш хамаагүй гэж бодсон.
 
Тэгээд онгоцны тавцан дээр гаргаж ирээд толгойг нь салгаж хаях үед хээлтэйг нь мэдсэн” хэмээн ярьжээ. Уг нь хээл авсан алхан толгойт акул усны мандалд тэр бүр гарч ирдэггүй аж. "Бид Оклахамагаас ирсэн л дээ. Тэнд бол сэлэм загаснаас эхлээд бүх агнуурын загасны үржлийн үеийг мэдэх боломжтой. Алдаа гаргасандаа хүлцэл өчье” хэмээн Жеф Брачер өгүүлсэн байна.  "Алхан толгойт акул нь Олон улсын байгаль хамгаалах сангийн "Улаан ном”-д бүртгэгдсэн амьтан юм. Түүнийг үржлийн үед нь бүү хэл энгийн үед ч авлахыг хориглодог. Эдгээр загасчид алхан толгойтын зургийг нийгмийн сүлжээнд байршуулснаар хуулийнханд шалгагдаж эхэлсэн.
 
Тэд хориотой зүйл хийж байгаагаа мэдээгүй” гэж Флоридагийн эргийн хамгаалалтын албаныхан Дэйли Мэйл агентлагт ярьжээ. Өдгөө тэдэнд чамгүй их мөнгөн торгууль ногдуулж, Флоридад дахин загасчлах эрхийг нь цуцалсан байна. Дэлхийн олон орны ресторанд алхан толгойт акулын сэрвээ, нурууны махыг давтан жижиглэж маш амтлаг шөл бэлтгэдэг учир мах нь нэлээд эрэлттэй байдаг аж.  Гэхдээ хуулийнхан хээлтэй эм алхан толгойтыг авласан гэр бүлийн экспедицийг хуулийн дагуу шалгаж эхэлсний дараа Флоридагийн бүх загасчдад энэ төрлийн аварга загасыг хөнөөхийг хориглосон шийдвэр гаргажээ.     Загасчид алхан толгойтыг нядалж байх үед инээлдэж, зарим нь үнэр, танарынх нь тухай ярьж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн нь олон зуун хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн байна. Загасчин Брачерын хийсэн дүрс бичлэгийг Youtube хуудаст 300 мянган хүн үзсэн төдийгүй ихэнх үзэгчид тэднийг хараан зүхэж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Хамгийн эмгэнэлтэй нь ийм төрлийн загас нэг удаа түрс шахахдаа 40 жилийг зарцуулах тохиолдол байдаг аж. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler