|
Видео

Шинэ мэдээ

“Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг батлан даалтад гарлаа

“Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг батлан даалтад гарлаа

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн Засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс "Тэнүүн огоо”, "Тулга огоо”, "Тэнүүн дэлгэр” гэсэн автобус компани, аж ахуй нэгжид шалгалт явуулахад он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсад 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан тул өнгөрсөн сард эдгээр компаниудын эздийг цагдан хорьсон тухай мэдээллийг бид хүргэж байсан.

"Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг энэ хугацаанд улсаас 1.6 тэрбум төгрөг хууль бусаар идсэн нь тогтоогдсон ч батлан даалтад гарсан тухай Цагдаагийн ерөнхий газар мэдээллээ.  Энэ 1.6  тэрбум төгрөгийг автобус компанийн эзэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог иргэдийг ашиглан авсан байна. Тодруулбал, Нийтийн тээврийн унаагаар үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардал болох нөхөн олговрын мөнгийг нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээнд явсан автобусны тоо, рейс нэг бүрийг тусгай тоног төхөөрөмжөөр бүртгэж үүний үндсэн дээр санхүүжилт олгодог журамтай.  Тэгвэл тэд автобусанд суулгадаг "МТ-150” төхөөрөмжийг 20 ширхэгийг хувийн автомашинд суулгаад тухайн автобусны явах чиглэлд өдөржин зүгээр явуулдаг байж.  Ингэж төхөөрөмжүүд хотын төвд байдаг автомат хянагчад бүртгэгдснээр 20 автобусны нөхөн олговорын мөнгө А.Ганхуягийн халаасанд ордог байсан гэсэн үг юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler