|
Видео

Шинэ мэдээ

Царайгүй, биегүй хөвгүүдтэй СУИС-иас цаашид Юндэн төрөхгүй

Царайгүй, биегүй хөвгүүдтэй СУИС-иас цаашид Юндэн төрөхгүйТеатр судлаачид ийн ярьж байна. Д.Нацагдоржийн алдарт "Учиртай гурван толгой” дуурь хуучрахыг харснаас бараг галав юүлэхийг хүлээвэл биелэх магадлалтай гэнэ шүү. Уг нь тэрхүү дуурийг тогломоор байдаг. Тоглох гэхээр Юндэн олддоггүйн гачлан тохиох болжээ.

Юндэнг бэлдэх ёстой СУИС-ийн эрэгтэй оюутнууд жил ирэх тусам эмэгтэйлэг оргиод болдоггүйг шогшрон, халаглан ярьцгаана билээ. Гунагар, гунагар алхахын оронд гунхаад, данагар, данагар явахын оронд дайвалзаад байдаг юм байх.

Ташаа нь тэвхийгээд, цээж нь хавчийсан эрчүүлд дээл зохидоггүйн зовлон ч бий гэх. Эр хонгор бус эм шингэн дуу нь ч эгдүүтэй хэмээлдэнэ лээ. Бүсгүй хүний дүрийг бол харин бараг өөрсдөөс нь илүү бүтээхээр юм байх аа. Тиймдээ ч хүүхэн шуухан, эмгэд чавганцын дүрд хувирдаг хошин шогийнхон жүжигчдээр дутах зовлонгүй байдаг гэнэ. "Царай, биегүй хөвгүүдтэй СУИС-иас цаашид Юндэн төрөхгүй нь” гэдэг үнэн бололтой.

Г.Мөнх

bataar.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler