|
Видео

Шинэ мэдээ

Гацууртын ордын хэлэлцүүлгийг хойшлууллаа

Гацууртын ордын хэлэлцүүлгийг хойшлууллааӨнгөрч буй долоо хоногт УИХ болон улстөрийн тогоонд болж өнгөрсөн онцлох үйл явдлууд нийгэмд хүлээгдэж байгаа эдийн 

 

засгийн өсөлтийг дэмжих арга замыг эрэлхийлсэн үйл явдлууд болж өнгөрлөө. Хэдий тийм боловч бас хүлээлт үүссэн хуулийн төслүүд ар араасаа, шил шилээ даран хүлээсээр байгаа юм. 

Төв цэвэрлэх байгууламжийн засвар

Сүүлийн үед туул голын бохирдолын тухай амтай бүхэн хэлж ярьж байгаа бөгөөд үүний дагаад Төв цэвэрлэх байгууламжийн асуудал урган гарч ирсэн. Энэ асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа зүйл биш. Өмнө нь ч яригдаж хэлэлцэгдэнж байсан нийгэм дэх тулгамдасан асуудлуудын нэг байсаар байсан зүйл. Харин энэ асуудлыг өнгөрч буй долоо хоногт Засгийн газрынг хүрээнд хэлэлцэгдэж өчигдөр буюу 00:00 цагаас Төв цэвэрлэх байгууламжийг засварлах ажил эхэлсэн. Ямар нэгэн хүндрэл гарахгүй бол засварын ажлыг 24 цагийн хугацаанд дуусгахаар төлөвлөж байгаа. Засварын ажлын үеэр орон сууцны хэрэглэгчдийн усны хэрэглээг бууруулж, эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн гэх мэт шаардлагатайгаас бусад үйлдвэрүүдийн усыг тасалсан. 

"Эрдэнэс таван толгой” ХК-ийн ажилчид ил захидал хүргүүллээ

М.Энхсайхан сайдаар ахлуулсан "Тавантолгойн” төсөл сүүлийн хоёр сарын турш УИХ дээр гацсан байдалтайгаар хоёр сар боллоо.

Монгол талаас "Энержи Ресурс” компани, Японы "Сумитомо”, Хятадын төрийн өмчит компани болох "Шинхуа” компаниудын консерциум уг "Тавантолгой”-д хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтад ялалт байгуулсан. Үүнээс хойш Засгийн газартай хоёр сарын хэлэлцэж байж гэрээний нөхцөлүүд дээрээ талууд тохиролцсон. Гэвч тэдний тохиролцож ЗГ болон УИХ-д оруулж ирсэн гэрээг муу болсон гэж олон хүмүүс шүүмжилж байгаа.

"Эрдэнэс тавантолгой” компанийн ажилчид УИХ-ын дарга болон гишүүдэд нээлттэй ил захидал хүргүүллээ. Тэдний ярьж буйгаар өнөөдрийг хүртэл төрийн өмчит алдалгүй ажилласан аж. үйл ажиллагаагаа 350 сая долларын өрнөөс эхэлж байсан. Одоо 140 орчим сая долларын үлдэгдэл бий. Үүнийг дөрвөн сар эрчимтэй ажиллахад барагдуулж чадна гэв.

"Эрдэнэс таван толгой” ХК-ний өнөөгийн нөхцөл байдал нь Засгийн газраас гаргасан 268 дугаар тогтоолд тусгаснаар "Энержи ресурс ХХК”-ийн мэдэлд өгөхөөр муу биш байгаа.Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах гэрээг Монголд ашиггүй байдлаар хийж, гадны компанид 60 жилээр ашиглуулах гэж буйг төрийн өмчит энэ компанийн ажилтнууд эсэргүүцэж байгаа юм.Мөн тус компани улсын төсөвт төвлөрүүлсэн татварын хэмжээгээрээ уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн дараа буюу хоёрдугаарт ордог аж.

Ямартаа ч уг гэрээг эсэргүүцэж буй дараагийн хэсэг гарч ирлээ. Магадгүй хамгийн үнэн зөв мэдээлэл өгөх нь дотор нь байгаа эдгээр хүмүүс юм.

Тэдний хэлж буйгаар өрийн хэмжээг төлж байгаа, үлдсэн өрийг дөрвөн сарын дотор төлж барагдуулна, татвар төлөлтөөр хоёрдугаарт явж байгаа зэрэг ашигтай ажиллаж буй компанийг хувьчлах шаардлагагүй хэмээн УИХ-ын дарга болон гишүүдэд ил захидал хүргүүлсэн.

Ерөнхийлөгч Европын парламентад үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр  эх орондоо ирлээ. Европын Парламент нь Францын Страсбург хотноо байрладаг бөгөөд Европын Холбооны гишүүн 28 орноос сонгогдсон 751 гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллага юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Европын Парламентын хүндэтгэлийн нэгдсэн хуралдаанд Монголын ардчиллын сэдвээр үг хэллээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар Европын Парламентад  анх удаа үг хэлсэн  тохиолдол юм.

Тэрээр мөн Европын Парламентын Ерөнхийлөгч М.Щульц, Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер нартай тус тус уулзаж, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан санал солилцов.

Гацууртын ордыг дахин УИХ-д оруулж ирэв

Энэ долоо хоногийн онцлох үйл явдал нь Гацууртын ордын асуудал байлаа. Тодруулбал, Засгийн газраас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Засгийн газар Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 хувь байлгах УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өнгөрсөн баасан гарагт өргөн мэдүүлсэн билээ. Үүний дагуу өнөө өглөө Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг уг тогтоолын төслийг энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллаас гаргаж, хойшлуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн нь олонхийн санал дэмжлэг авсан юм.

Мөн намын бүлгүүд тус бүрдээ уг асуудлыг хэлэлцсэн. МАН-ын бүлэг уг асуудлыг судлаж үзэх нь зүйтэй гэсэн бол Шударга ёс эвсэл дэмжихгүй, АН-ын бүлэг дэмжиж байна гэх байр суурийг илэрхийлсэн.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler