![]() |
Видео
Шинэ мэдээ
Юу ч өгөхгүй "Гурван найз"-д дурласаар л байна
Нэгэн vе солонгос цувралууд монголчуудыг тогтсон цагтаа зурагтынхаа өмнө суух шалтаг болдог байв. Тэгвэл өнгөрсөн жил "Гурван найз” хэмээх инээдмийн цуврал монголчуудыг ёстой л "байлдан дагуулсаан”.
Хачирхалтай нь, хvний сэтгэлийг тэгтлээ соронздон татаад байх vйл явдал уг цувралд vгvй. Бидэнтэй мөр зэрэгцэн алхаж л явдаг гурван залууд тохиолдсон бvтэлгvй явдлуудын тухай өгvvлэх гэж ёстой л илбээд, илбээд өнгөрчихөж байгаа юм. Харин хэрэгт дуртай, хvний мууд дурламтгай хvмvvс өнөөхийг нь vзээд тачигнатал инээнэ. Тэр нь нэгний хувьд инээдэм байж болох ч vнэндээ Төгөлдөр, Санчир, Цэрэндалай гурвын эмэгнэл юм шvv дээ, хөөрхий.
Нэг нь хvvхэмсэг, нөгөө нь бvтэлгvй, гурав дахь нь олонхийн харж байгаагаар бол ухаалаг, минийхээр бол хулчгарын туйл. Энэ гурван залуугийн бvтэлгvй явдлын цуглуулга гэтэл чухам юугаараа олны сонирхлыг татна вэ? Урлагийн нэгэн чухал vvрэг бол хvмvvжил олгох. Гэтэл энэхvv vvргийг "Гурван найз”-ыг "бvтээгчид” таг мартаж орхисон. За тэгээд өнөөх эргэцvvлэл, ухаарал, сэхээрлийн талаар бол бvр ярих ч хэрэггvй. Солонгос цуврал кинонуудыг vзэхээр гол дvрийн баатрыг нь өрөвдөж, эсрэг дvрийг нь vзэн ядсаар бvр шаналж орхидог. Харин барууны кинонуудын төгс төгөлдөр агуулга, утга, зангилааных нь учрыг тайлах гэсээр тархиа багагvй гашилгах хэрэг гардаг. Тэгвэл Монголын сvvлийн vеийн кинонуудын чанаргvй зураг авалт, авцалдаагvй vйл явдал, ур чадваргvй жvжиглэлт, эрээ цээргvй алдаануудыг тоолсоор урлагаас таашаал авах гэсэн биш бvvр бухимдаж, уур уцаар төрөх жишээтэй.
Харин "Гурван найз”-д тархи гашилгах, бухимдах, шаналах, эргэцvvлэх зvйл огт vгvй. Өөнтөгч мань мэтийн хvнд бол ямар ч инээд хvрэмгvй зvйл дээр гол дvрийн баатрууд нь өөрийгөө хvчлэн хvчлэн инээж, "халтуурны” жvжиглэлтээ бодит болгох гэж "хөлсөө урсгаж” байгаад нь бага зэрэг бухимдасхийх юм уу даа. Гэвч "Гурван найз” vйл явдал, жvжиглэлт гээд ерөнхийдөө бvх зvйлийг илбээд, илбээд явчихсан болохоор vзэгчдийн мишээлт, бухимдал хvртэл "илбэлт”-ийн шинжтэй болчих жишээтэй.
Гэвч асуудлаар дvvрэн амьдрал, бухимдлаар "бялхсан” нийгмийн төлөө шаналж, шархалсаар ядарч туйлдсан тархиа 30 минут ч болов амраахын тулд vдэш бvр товлосон цагтаа зурагтынхаа өмнө "тухалдаг” байлаа.
Тухайн vедээ vнэхээр л бvх асуудлаас хөндийрөөд, стресс ч тайлагдчих шиг л болно. Даанч маргааш өглөө нь эргээд саная гэвч сэтгэлд буух юу ч vгvй… Хэрэв би андуураагvй бол аливаа юм бvхэн тодорхой чиглэсэн зорилго зорилттой байдаг бөгөөд эхэлсэн vйл бvрийн төгсгөл нь ямар нэгэн vр дvнд хvрэх учиртай.
Гэтэл "Гурван найз”-д тэгтлээ дурласны эцэст яасан байх нь уу, гагцхvv Төгөлдөр чин vнэндээ бол Тэмкаг л сэтгэлт бvсгvйтэй нь учруулсан байх нь байна шvv дээ. Харин бусад баатрын амьдрал огт цэгцэрсэнгvй, цаашид яах нь тодорхойгvй, хувь заяанд нь даатгаад орхисон.
Харин "Эмоци”-ийнхон дутуу орхисон зvйлээ дуусгахаар, өмнө нь гаргасан алдаагаа засахаар "алдарт” "Гурван найз”-ынхаа дараагийн ангийг энэ хавар vзэгчдэдээ өргөн барилаа. За, одоо л нэг өнөөх гурван найзын бvтэлгvйтэлд цэг тавигдаж, ямар нэгэн шийдэлд хvрэх нь дээ гэсэн гэнэн итгэл тээсэн vзэгчид эдийн засгийн хямралыг ч vл огоорон, кинотеатрыг зорив. Харамсалтай нь, өнөөх гурав чинь бахь байдгаараа, бvтэлгvйтээд л, хvvхэн эргvvлээд л, хэнхэглээд л... Хvн алга урвуулах шиг амархан өөрчлөгдөхгvй л дээ, гэхдээ амьдрал хvнийг ухааруулж, уяруулж, хатуужуулж, зөөлрvvлдэг юм шvv дээ. Гэтэл "Гурван найз”-д амьдрал гэгч зvйл огтхон ч нөлөөлөхгvй юм аа. Ингээд бодохоор, тэд ч аргагvй л бодит хvн биш зохиолын баатар л юм даа. Гэвч vзэгчид энэхvv инээдмийн хэмээх тодотголтой бvтэлгvйтэлд дурласаар л байна.
Магадгvй, тэдний нэг хэсэг нь урьдын л адил өдөр тутмын асуудал, зовлон бэрхшээл, стрессээ умартах гэж уг киноны тасалбарыг худалдаж авсан байх. Хачирхалтай нь, "Гурван найз яасан байх нь уу” киноны vзэгчдийн дийлэнх нь дунд сургуулийн сурагчид. Өөрөөр хэлбэл, бvтэлгvй Санчир, хvvхэмсэг Цэкv, хэнхэг Төгөлдөр нарын шvтэн бишрэгчид нь шилжилтийн насандаа яваа хvvхдvvд. Нөгөөтэйгvvр солонгос дуу сонсож, солонгос залуусыг дуурайн хувцаслаж, хvн амынх нь талаас дээш хувь нь "од” болчихсон орныг шvтэн биширдэг залуус. Энэ ч яахав. Баян хvн лаагаа иднэ vv, луувангаа иднэ vv, маньд ямар хамаатай гэдэг шиг ардчилсан орны эрх чөлөөт залуус юугаа vзнэ vv, хэнийгээ дуурайна уу мань мэтэд падлий алга.
Хамгийн гол нь, уран бvтээл гэдэг зvйл бидний хойч ирээдvй болсон хvvхэд багачуудын сэтгэлд ямар нэгэн эерэг зvйл шивнэж, яагаад гэсэн асуултанд нь хариулт өгч, ирээдvйд хийх зvйлд нь чиг баримжаа өгчихдөг байгаасай гэсэн бяцхан эрмэлзэл минь дотроос хатгаад зvгээр суулгадаггvй. Тиймээс ч хоосон маазралаар нvд хуурч, хөнгөн инээдээр аазгай хөдөлгөсөн "бvтээлvvд”-ээр битгий мөнгө хийгээч. Хэрэв ард нь нуусан алтан зоосыг бус хийж буй зvйлээ харж уран бvтээлээ туурвидаг бол vvнээс ч илvv чанартай, хэнээс ч шvvмжлэл дагуулахааргvй бvтээл урлах ур чадвар, авьяас билэг, мэдлэг оюун та бvхэнд бий гэдэгт огтхон ч эргэлзэхгvй байна. Басхvv стрессээр дvvрэн нийгэм, асуудлаар дvvрэн амьдрал, гуниг гутралаар дvvрэн ард тvмэнд минь хэдхэн хормын ч болов аз жаргалтай инээмсэглэл бэлэглэсэнд баярлалаа гэж хэлэхээ бас мартаж яавч болохгvй.
Эх сурвалж:
.jpg)
