| |
ОХУ, Монгол улсын хамтарсан гэмт бүлэглэлийг илрүүлжээ
Баян-Өлгий аймгийн хилийн 0165 дугаар ангиийн Цагааннуур Авто Замын Шалган Нэвтрүүлэх боомтоор ОХУ, Монгол улсын хамтарсан гэмт бүлэглэл хууль бусаар ТОЗ-8 маркийн 5.6 мм-ийн 11900 ширхэг сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг хилчид илрүүлэн холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.
-БААВГАЙН АРЬСЫГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ-
Мөн хилээр хууль бусаар баавгайн арьс нэвтрүүлэхийг завдсан байна. Хятад, Монгол улсын иргэд үгсэн тохиролцож Дорнод аймаг дахь хилийн хэсгээр тавдугаар сарын 30-ны шөнийн 00.00 цагт хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг хилчид илрүүлэн саатуулж ачиж явсан эд зүйлд үзлэг хийхэд долоон тонн дэрвэгэр, жирвэгэр өвс болон баавгайн арьснуудыг авч явсныг холбогдох хуулийн байгууллагад хүлээлгэн өгчээ.