| |
Видео
Шинэ мэдээ
Төв цэвэрлэх байгууламжийг 15-аас 48 цаг зогсооно
Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр өдрийн турш буюу 48 цагийн хугацаанд Төв цэвэрлэх байгууламж тэг зогёолт хийхээр болсон байна. Энэ хугацаанд байгууламжийн элэгдэж, цоорсон бетон ханыг засварлах юм. Засварын явцад орон сууцны айл өрхүүдийн ахуйн хэрэглээний усыг хязгаарлахгүй, Туул гол руу бохир ус цутгахгүй юм байна.
Харин иргэдийг "Энэ сарын 15-17-ны өдрүүдэд иргэд өөрсдийн ухамсраар юм угаахгүй, усанд орохгүй байх зэргээр аль болох усаа хэмнэж, бага хэрэглэхийг уриалж байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд ч хэрэглэх усны хэмжээгээ энэ хугацаанд багасгана уу” гэж Улаанбаатар хотын Захирагчийн албанаас уриаллаа.