|
Видео

Шинэ мэдээ

Нийтийн тээврийнхэн “даварсан” удирдлагууддаа “бууж өглөө”

Нийтийн тээврийнхэн “даварсан” удирдлагууддаа “бууж өглөө”Нийслэлчvvд зуны эхэн сараас 21 метр урт угсраа автобусаар "гангарна” хэмээн онгирч байсан. Тэгвэл Нийслэлийн төрийн өмчит нийтийн тээвэр болох "Автобус-1”, "Автобус-2”, "Автобус-3” компанийн жолооч, кондукторууд ажил хаяснаар бидний хэдэн монголчууд 30 минутаас илvv хугацаагаар автобус хvлээж, арайхийж ирсэнд нь шахцалдан суух болсоор хагас сарыг ардаа vдлээ.
Дээрх компаниудын жолооч, кондукторууд анх зөвхөн цалин нэмэхийг шаардаж байсан ч өдгөө удирдлагуудаа суудлаас нь буулгахаас нааш ажил хаялтаа зогсоохгvй хэмээн мэдэгдэж байна. 
Учир нь, дээрх байгууллагуудын удирдлагууд ажил хаялтад оролцож буй хvмvvст хэрээс хэтэрсэн дарамт шахалт vзvvлж байгаа гэнэ.
 
Биднийг "Автобус-1" компани дээр очих vед бухимдсан жолооч, кондукторууд, сvрийг vзvvлсэн хамгаалагч залуус, мөрдөс зvvсэн хэдэн нөхөд угтсан юм. Тэд ажил хаялтад оролцож буй 1200 гаруй жолооч, кондукторуудыг хашаанаас хөөж гаргаад, хаалган дээрээ ийнхvv хамгаалалт гаргасан аж. Гэвч ажилчид бууж өгөлгvй, хашааны гаднаас хашхирч, шаардлагаа тавьсаар байна. 
 
Энэхvv ажил хаялт эхлэх vеэр жолооч, кондукторууд сардаа 700 мя 000-1 200 000 төгрөгийн цалин авдаг гэсэн шуум нийгэмд тархсан. Ингэснээр "муусайн жолооч нар даварчихаж, ийм хэмжээний цалин авдаг бол автобус баръя, кондуктор хийе, тэднээр дутахгvй дараагийн хvмvvсийг нь ажиллуул” гэсэн яриа цахим ертөнцөд өрнөж, ажил хаягсдад дургvйцлээ илэрхийлэх хvн олон байсан юм. Ийнхvv хэтэрхий задарсан мэт харагдаж байсан нийтийн тээврийнхний өнөөдрийн байдал тун ядруу байна.
 
Vvрийн 05 цагаас vдшийн 24 цаг хvртэл ажиллаад гар дээрээ 450-500 мянган төгрөгийн цалин авдаг 1200 гаруй жолооч, кондуктор хариуцлагын даатгалгvй, нийгмийн асуудлаа шийдvvлэх боломжгvй, өнгөрсөн тавдугаар сарын цалингаасаа сохор зоос ч авч чадалгvй гудамжинд гараад байхад Нийтийн тээврийн нэгтгэлийн дарга Ц.Одонтунгалаг "Э.Бат-Vvлийг байхад та нар намайг яаж ч чадахгvй, надтай заргалдаад та нар юу олж долоох юм” гэгчлэн ажил хаягчдыг тавлаж сууна. 
Энэхvv эрхэмсэг хатагтай бол улсын заан Бумбаярын гэргий гэдгийг энд сануулахад илvvдэхгvй биз ээ. Тиймдээ ч тэрбээр ажил хаясан ажилчдаа элдвээр тохуурхаж, тансаг оффистоо тухалж, бөхчvvдээр хамгаалуулан аархаж суугаа нь энэ бололтой. Тэр ч бvv хэл, өөрийнх нь удирдлагын арга барилыг шvvмжилсэн 200 орчим жолооч кондукторыг шvvхэд өгөөд ч амжсан нэгэн. Ажил хаялтад оролцогсод энэ талаар "Бидний цалин анх тийм ч бага байгаагvй. Харин автобус компаниудыг нэгтгэснээр цалин маань vнэхээр бага болсон. Vнэндээ амьдрах аргагvй боллоо. Дээр нь удирдлагууд маань биднийг нутаг, усаар нь ялгаж харьцах гэх мэтээр дарамт шахалт их vзvvлдэг. Анх бид цалин нэмэхийг л шаардсан. Өмнө нь авч байсан цалингаа авахыг хvссэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд Ц.Одонтунгалаг дарга бидэнтэй нэг л удаа уулзсан. Хvнийхээ хувьд биднээс уучлалт гуйна гэж бодсон. Тэгсэн "Ажил хаясан чигээрээ насаараа эндээ хатаарай, та нар” гэж хэлсэн. 
 
Энэ удирдлага хvний vг мөн vv. Тэр тусмаа сэхээтэн хvний амнаас гарах vг яав ч биш. Энэ бvх зvйлээс шалтгаалж бидний шаардлага өөрчлөгдсөн. Цалингийн асуудлаа тvр хойш тавиад удирдлагаа огцруулах нь зөв юм байна гэж бид vзэж байна. Ажилчдаа гэсэн сэтгэлтэй, ажлаа сайн мэддэг хvнээр удирдуулмаар байна. Одоогийн энэ удирдлагуудтай хамтарч ажиллаж чадахгvй. Тиймээс энэ хvнийг л ажлаас нь чөлөөлж өгөхийг л хvсч байна. Бид удирдлага хэзээ солигдож, цалин нэмнэ тэр цагт л ажил хаялтаа зогсоох болно” гэж байсан юм.
 
Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт НИТХ дахь МАН-ын бvлгийн зарим гишvvн "Автобус-1” болон "Автобус-3” компаниар зочилж, нөхцөл байдалтай нь танилцсан. Ажил хаялтад оролцож буй жолооч, кондукторуудтай уулзаж, санал бодлыг нь сонссоны дараа НИТХ дахь МАН-ын бvлгийн дарга Д.Амарбаясгалан "Манай намын зvгээс та бvхнийхээ эрх ашгийг хамгаалж ажиллах болно. Та нарын зvгээс хэд хэдэн шаардлага тавьж байгаа юм байна. Нэгдvгээрт, Хотын даргыг автобус баазуудыг нэгтгэж "нэгтгэл” болгосон нь бодлогын хувьд алдаатай, хоёрдугаарт мэргэжлийн бус хvнийг захиралаар нь томилсон. Ингэснээр энэхvv салбарын бодлого алдагдаж байна” гэжээ. Иймээс одоогийн удирдлагаа огцруулахыг шаардсан байна. НИТХ дахь МАН-ын бvлгийн зvгээс хотын даргад шаардлага хvргvvлж, ажлын гурав хоногийн дотор энэхvv асуудлыг шийдэж өгөхийг хvсэх болно. Тvvнчлэн бvрэн эрхийнхээ хvрээнд НИТХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж, улсын төсөвт суугдаагvй 6.6 тэрбум төгрөгийг суулгах асуудлыг ч хөндөх болно” гэсэн билээ. Энэ дагуу НИТХ дахь МАН-ын бvлгийн зvгээс дээрх асуудлыг ажлын гурав хоногийн дотор шийдэж өгөхийг Хотын дарга Э.Бат-Vvлээс хvсч, шаардлага хvргvvлсэн байна. Тэгвэл "Автобус II” компанийн ажилчид өнгөрсөн баасан гарагт ажил хаялтаа зогсоож, ажилдаа орсон. Харин өнгөрсөн бямба гарагт "Автобус I”, "Автобус III” компаниуд ажил хаялтаа нэг мөр зогсоож хэвийн ажиллаж эхэлсэн гэдгийг Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтны vйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ. Тэгэхээр цалин нэмж, удирдлагаа солих хvртэл ажил хаялтаа vргэлжлvvлнэ хэмээн том дуугарч байсан жолооч, кондукторууд ийнхvv "даварсан” удиудирдлагууддаа бууж өглөө. Учир нь, ажил хаяж, жагсах нэг хэрэг боловч 1200 гаруй ажилчдын ард буй гэр бvлийн хоногийн хоол тасарч мэдэхэд хvрээд байгааг тэд ойлгосон бололтой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler