|
Видео

Шинэ мэдээ

Ажил хийх хүсэлтэй хүмүүсийн эрх ашгийг боогдуулж байна гэв

Нийтийн тээврийнхэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарлаад гурав хонож байна. Тодруулбал, "Автобус 1”, "Автобус 2”, "Автобус 3” гээд төрийн өмчийн компанийн жолооч, кондукторууд үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг нийслэлийн удирдлагууд, "Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаас шаардаж буй. Энэ байдлыг эсэргүүцэж буй ажилчдын төлөөлөл буюу "Автобус 1” баазын жолооч, кондукторууд ажил хаялтыг зогсоож, ажлаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Бид үйлдвэрлэгч байгууллага биш үйлчилгээний байгууллага учраас ажил төрлөө хийж ард түмэндээ үйлчилмээр байна. Гэтэл бидний ажиллах эрхийг хязгаарлаад гурав хоног болж байна. Хэсэг бүлэг хүний турхиралтын дагуу ажил хаячихаад энгийн ажилчид бидэнд үнэхээр саад болж байна шүү дээ. Ажил хийх хүсэлтэй иргэдэд саад болж байна. Бид нар ажлаа хийх гэхээр автобусны доогуур орж хэвтээд янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулж бидэнд саад болж байна. Одоогийн байдлаар гурав хоног ажиллалгүй цалингаа авч чадахгүй хүрээд байна. Иймээс бид хохирлоо төлүүлэхээр хуулийн байгууллагад гомдол гаргана. Иргэдийн ажлыг хийлгэхгүй байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Бид хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж "Автобус 1” баазын жолооч Ж.Ганбаатар ярьсан юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler