|
Видео

Шинэ мэдээ

Монгол эр хүн олон эхнэр солих ёстой юм уу?

Дуучин Батболд хэмээх залуу "Би омог бардам Монгол эр хүн дээ” хэмээн дуулсаар тун богинохон хугацаанд олны танил болж чадсан. Гэвч өнөөх омог бардам эр хүн гэж дуулдаг дуучин маань олон эхнэр сольсноороо алдаршаад байна.Тэрбээр дөрвөн ч эхнэр сольж амжсан сэргэлэн эр. Тиймээс Монгол эр хүн олон эхнэр солих ёстой юу гэдэг саваагүй асуултыг нэг бус хүн дуучин залуугаас асуудаг гэнэ
Түүний анхны гэргийг Ц.Баярмаа гэх бөгөөд бүжигчин. Охиныг нь төрүүлсэн, одоо долоон настай. Нөхрөө энд тэнд бүсгүй эргүүлж хөл алдаад байхаар нь унтууцахдаа "Хөөж явуулаад хоёр өрөө байраа авч үлдэнэ дээ” хэмээн заналхийлж суугаа сурагтай. Б.Батболдыг Японд уртын дуучин Б.Тунгалагтай зургаан сар хамт амьдарч байгаад ирэхэд нь авааль эхнэр Ц.Баярмаа нь гэртээ оруулаагүй юм байх. Тэгэхээр нь "Халхын сайхан эр” хөдөө тийш хүлгийн жолоо залжээ. Өдгөө тэрбээр Завхан аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Ш.Мөнхтуяагийнд байгаа аж. Энэ бүсгүй мөн л дуучин залуугийн хүүхдийг төрүүлсэн гэх. Харин түүний дөрөв дэх нэр холбогдсон эмэгтэйг Цэнд-Аюуш гэдэг бөгөөд бас л нутгийн дуучин бүсгүй гэнэ. Түүнчлэн олон эхнэрийн дунд толгой нь эргэсэн түүнийг ард түмэн нь мартсан гэхэд хилсдэхгүй. 

Нийтийн дуунд дуртай, дуулж жаргадаг монгол түмний хүндлэлийг хүлээсэн, уран бүтээлийн тоглолтоо ч зохих түвшинд хийж үзэгч, сонсогчдын хайрыг татдаг байсан дуучин ийн нэгээс нөгөө рүү үсчиж яваад дургүйлхэх хүмүүс байгаа аж. Фэнүүдийнх нь дунд, "Уг нь ханилсан амрагтайгаа түвшин сайхан амьдарч, монгол эрчүүдийн хийморь лундааг өргөн "Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан мод, халхын сайхан бүсгүйн хараа булааж, хайрыг татсан эр хүн дээ” хэмээн хангинуулж явбал сайхансан” гэх хүн ч байгаа гэнэ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler