|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдийн паркийн нэг тоглоомыг 4-6 мянган төгрөгөөр тоглуулна

Хүүхдийн паркийн нэг тоглоомыг 4-6 мянган төгрөгөөр тоглуулнаХүүхдийн баяраар "Үндэсний соёл амралтын хүрээлэн”-г зорих хүмүүсийн тоо нэлээд их байдаг.

 

Тэгвэл Хүүхдийн паркийн тоглоомын үнэ ханш, аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгааг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газрын захирал  М.Нүрмаагаас тодрууллаа.

 

Тэрбээр "Хүүхдийн парк шинэчлэгдэн засварлагдаад тав дахь жилтэйгээ золгож байна. Бид тоглоомын үнээ анх тогтоосон тэр хэвээр нь өнөөг хүртэл мөрдөж байгаа. Нэг үгээр хэлбэл өнгөрсөн жилүүдэд ямар тоглоомын үнэ хэд байсан тэр хэвээрээ байгаа. Ерөнхийдөө 4-6 мянган төгрөгийн үнэтэй.

 

Мөн бид багцын үнийг гаргасан. Хэрэв та багцын карт 10-25 мянган төгрөгөөр худалдан авбал нэг тоглоом дээр 2500 төгрөгөөр тоглох боломж бүрдэж байгаа юм. Харин чанахр аюулгүй байдалд бид байнга шалгалт хийж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.

 

Харин баярын өдрүүдэд ямар нэгэн хямдрал урамшуулал зарлахгүй гэдгийг ч хэлж байсан.  

 

Түүнчлэн хүүхдийн паркын захиргаа энэ жил 5,5 га талйбайг ашиглалтад оруулжээ. Энэхүү талбайд уралдааны машин, 12 жилийг шинээр хийлгэж байршуулсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler