БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Хён Ён Чхолийг цэргийн томоохон хурлын үеэр зүүрмэглэн унтсан хэмээн буруутгаж энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд цаазаар авсан билээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр Ардын зэвсэгт хүчний сайд эх орноосоо урвасанд буруутгагдаж, түүнийг их буугаар буудаж хөнөөсөн. Энэ тухай бичлэгийг саяхан олон нийтийн сүлжээнд цацсан байна.
Мэдээний эх сурвалж: http://time.mn/63791