|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч эх орондоо ирлээМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад хийсэн ажлын айлчлалаа амжилттай өндөрлүүлээд эх орондоо ирээд байна. Тэрээр тавдугаар сарын 20-25-нд айлчлал хийсэн бөгөөд өчигдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн аж.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Токио хотноо болсон "Азийн ирээдүй” форумд оролцон илтгэл тавьсан юм. Дээрх арга хэмжээнд Монгол Улсын төрийн тэргүүн гол зочноор уригдан оролцсон.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара, Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда нар тус тус бараалхсан юм.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Ази, Номхон далайн "Рицүмэйкан” их сургуулийн "Хүндэт доктор”-ын цол гардуулах ёслолын ажиллагаа мөн болсон юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler