|
Видео

Шинэ мэдээ

Цусны төв нөөцийн хомсдолд ороод байна

Цусны төв нөөцийн хомсдолд ороод байна Цусны төв өнөөдрийн байдлаар цусны бүлгийн хамааралд орж нөөцийн хомсдолд оржээ.

Оюутнууд амарч, иргэд хувьд ч ихэнх нь амралт зугаалгаар явсан энэ үед буюу долдугаар сараас есдүгээр сар хүртэл ийм байдалд орж бүлгийн хамаарлаас болж цусны хомсдол ихэсдэг.

Өнөөдрийн байдлаар гэхэд маш олон хүн цус хэрэгцээтэй амь нас нь дээсэн дөрөөн дээр байна.

Найман хүүхэдтэй 50 настай ээжид III бүлгийн цус их хэмжээгээр, 23 настай нялх биетэй ээжид II бүлгийн цус их хэмжээгээр, хоёр настай бяцхан хүүд II бүлгийн цус их хэмжээгээр, 17 настай залуу хүүд IV бүлгийн цус их хэмжээгээр хэрэгтэй байгааг дурдаж болно.  

Цусны төв болон өвчтөний ар гэр, найз нөхөд байгаа бүх боломжоороо цус хайж байна. Та бүхнийг цусаа өгч олон хүний амь нас эрүүл мэндэд туслахыг уриалж байна.

ЦУСАА БЭЛЭГЛЭХИЙН ӨМНӨ ЗААВАЛ УНШИХ ЗӨВЛӨМЖ

Бусдын эрvvл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг цусны донор гэнэ. Цусны донорын дараах хэлбэрvvд байдаг.

  • -Бvхэл цусны донор буюу цусны бvрэлдэхvvн хэсгийг бvхлээр нь өгдөг хэлбэр
  • -Ферезийн донор буюу өвчтөнд цусныхаа тодорхой хэсгийг бэлэглэх хэлбэр

ХЭН ЦУСНЫ ДОНОР БАЙЖ БОЛОХ ВЭ?

  •  -18-50 насны
  • -45 кг-аас дээш жинтэй
  • -Элдэв өвчин эмгэггvй байвал та ямар ч бvлгийн цустай байсан донор болж болно.

ЦУС ГЭЖ ЮУ ВЭ?

Цус нь бусдын амь насыг аврахын тулд сэлбэн хэрэглэж болох биологийн бvтээгдэхvvн юм. Цусны 40-45 хувийг хvчилтөрөгч зөөгч улаан бөөм, vлдсэн 55-60 хувийг цусны сийвэн болон тvvнд агуулагч цагаан бөөм бvлэгнvvлэгч хvчин зvйлс, ялтаст эс эзэлнэ. Цусны бvрдэл хэсэг бvрийг ашиглаж болох бөгөөд хvний амь насыг аврахад чухал vvрэгтэй.

ЦУСАА ӨГӨХ НЬ ТАНЬД ЯМАР Ч АЮУЛГҮЙ

Цусаа өгөх нь ямар ч аюулгvй. Насанд хvрсэн хvн дунджаар 5-7 л цустай байдаг. Эрvvл хvн нэг удаад 250-400 мл цус өгч болох ба жилд 4 удаа цусаа өгөхөд ямар ч аюул байхгvй. Хvний цус амархан төлждөг учраас таны цус 36-70 цагийн дотор эзэлхvvнийхээ хувьд аль хэдийнэ нөхөгдсөн байдаг. Цус авахад хэрэглэгдэж байгаа бvх багаж тоног төхөөрөмж ариутгагдсан бөгөөд зөвхөн нэг удаа хэрэглэгддэг. Иймд та цус өгснөөр ДОХ болон бусад халдварыг авах эрсдэл байхгvй. Таны бэлэглэсэн цусанд цусны бvлгийг тодорхойлох, ХДХВ, гепатит В болон С вирусын эсрэгтөрөгч, тэмбvv, бруцелёз зэрэг халдварын vvсгэгчийг илрvvлэх зэрэг 10 орчим шинжилгээнvvдийг хийж тэнцсэн цуснаас 6 цагийн дотор багтаан vндсэн 4-10 төрлийн бvтээгдэхvvн болгон vйлдвэрлэн зориулалтаар нь хэрэглэдэг.

ЦУС ӨГӨХИЙН ӨМНӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Урьд өдөр нь сайн унтаж амрах
  • Хувийн ариун цэвэр сайн сахих
  • Өөх тостой хоол, сvv сvvн бvтээгдэхvvн, айраг, архи, пиво, тамхи, эм бэлдмэл хэрэглэхгvй байх
  • Цус өгөхөөс өмнө ердийнхөөс илvv их шингэн ууна.
  • Цус өгөх өдрийн өглөөний цайндаа хөнгөн хоол хvнс /чихэртэй цай, мантуу, талх, өндөг, цагаан будаа/ хэрэглэнэ.

ЦУС ӨГӨХӨД ХЭДИЙ ХЭР ХУГАЦАА ШААРДДАГ ВЭ?

Зөвхөн цусаа өгөхөд дунджаар 10 минут орчим хугацаа зарцуулагддаг боловч бvртгvvлэхээс эхлэн цусаа өгсний дараа тvр амрах хугацааг оруулан нийтдээ 30 орчим минут болдог. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол таны амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн vр ашигтай мөч байх болно.

1.Бvртгvvлэх:

  • Та иргэний vнэмлэхтэйгээ ирж бvртгvvлнэ.
  • эрvvл мэндийн ерөнхий vзлэгийн асуултууд асуугдах ба таны талаархи товч мэдээлэл донорын картанд тэмдэглэгдэнэ.

2.Эмчийн vзлэг:

  • Эмч танаас асуумжаар дэлгэрэнгvй мэдээлэл авна. Таны өгсөн мэдээлэл vнэн зөв гэдгээ баталж та гарын vсгээ зурах шаардлагатай. Ерөнхий vзлэг хийж цусны даралт vзэх зэргээс гадна цусан дахь гемоглобины тvвшинг тодорхойлох шинжилгээ хийнэ.

3.Цус өгөх vйл: Танаас мэргэжлийн сувилагч, эмчийн хяналтан дор цусыг авна.

4.Амралт болон цай

  • Цусаа өгөхийн өмнө болон өгсний дараа чихэртэй цай ууна.
  • Та цус өгсний дараа наад зах нь 10 минут амрах хэрэгтэй.

ХЭН ЦУСАА ӨГӨХГҮЙ БАЙЖ БОЛОХ ВЭ?

Та дор дурдсан шалтгаанаар тvр зуур цусаа өгөхгvй байж болно.

  • Шивээс хийлгэсэн, чихээ цоолсон, эмчилгээ хийлгэж байгаа бол
  • Жирэмсэн ба хөхvvл бол
  • Мэс засал хийлгэсэн бол
  • Аспирин, антибиотик хэрэглэж байгаа бол
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн бол
  • Салхин цэцэг, улаан бурхан зэрэг халдварт өвчнөөр өвчилсөн бол

ДОНОР БОЛОХЫГ ХОРИГЛОХ ТОХИОЛДОЛ:

  • Та сvрьеэ, тэмбvv В, С гепатитаар өвдсөн бол
  • Зvрх, бөөр, уушиг, элэг, сэтгэц, дотоод шvvрлийн булчирхайн эмгэгvvдтэй
  • Нян бактери, вирус тээгч бол
  • Архаг архичин, мансуурах дон, биеэ vнэлэгч, бэлгийн гаж зуршилтай бол
  • Цус гоожимтгой, цус цусны эргэлтийн эмгэгтэй бол
  • Хорт хавдартай болох нь тогтоогдсон бол

ЦУС ӨГӨЛТИЙН ХООРОНДЫН ХУГАЦАА ХЭДЭН САР БАЙДАГ ВЭ?

Тvрvvчийн удаа цусаа өгөх vед эмчийн vзлэг, шинжилгээгээр тэнцсэн тохиолдолд эрэгтэй хvн 2, эмэгтэй хvн 3 сарын дараа дахин цусаа бэлэглэж болно.

Таны цусыг хэнд зориулсныг та өөрөө мэдэхгүй ч аймшигт үхлээс нэгэн амийг аварсан гэдэгтээ та итгэлтэй байж болно.

Дээрх мэдээллийг Монголын Сайн Дурынхны Байгууллагуудын Сүлжээ ТББ, Энхийн Төлөө Үйлчлэхүй ТББ, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвөөс та бүхэнд хүргэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • fannoft

  • 2024-11-11
  • I believe once the count is ok and forms etc are all fine, they don t do ICSI unless something goes wrong with the sample provided at the point of treatment, i <a href=https://fastpriligy.top/>viagra priligy</a> The letter G is used to define a grade for uterine cancer
  • fannoft

  • 2024-11-20
  • priligy dapoxetine buy Clinical trials have also been conducted to examine the efficacy of genistein in preventing breast cancer in pre menopausal women
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler