Бид Apple –ийн ярилцлагад асуугдаж байсан хамгийн сонирхолтой, хэцүү асуултуудаас түүвэрлэн танд танилцуулж байна. Зарим асуулт нь математикийн логик бодлого байхад, зарим нь энгийн хэрнээ чамгүй ухаан шаардсан байх жишээтэй.
- Таны амьдралдаа хийсэн хамгийн бахархмаар зүйл чинь юу вэ?
- Та юуг хийх гээд бүтэлгүйтэж байсан бэ? Бүтэлгүйтлээсээ юуг сурсан бэ?
- Шийдвэрлэж байсан хамгийн сонирхолтой асуудлынхаа талаар, хэрхэн шийдвэрлэж байсан талаараа бидэнтэй хуваалцаач
- 8 настай хүүхдэд модем/рутер гэж юу болох, ямар үйл ажиллагаатай талаар тайлбарла.
- Таныг өнөөдөр юу энд авчирсан бэ?
- Ширээн дээр 100 зоос байв. 10 нь сүлдээрээ, 90 нь тоогоороо буусан байв. Зоос аль талаараа туссаныг чи ямар нэгэн аргаар мэдрэх, харах боломж байхгүй. Тухайн 100 зоосыг 2 хэсэгт ижил тооны сүлд байхаар хуваа.
- Одоогоос 5 жилийн дараа та юу хийж байхыг хүсч байна вэ?
- Та яагаад Apple –д ажилд орохыг хүссэн бэ? Хэрэв Apple таныг ажилд авбал, одоогийн ажлаасаа юуг нь үгүйлэх вэ?
- Өөрийгөө тодорхойлно уу. Таны сэтгэлийг хөдөлгөдөг, эзэмддэг зүйл юу вэ?
- Та талх шарагч хэвийн ажиллаж байгаа эсэхийг хэрхэн шалгах вэ?
- Хэрэв бид таныг ажилд авбал, та ямар төсөл дээр ажиллахыг хүсч байна вэ?
- Таны өмнө 3 хайрцаг байна. Нэгэнд нь зөвхөн алимнууд, нөгөөд нь зөвхөн жүржнүүд, нөгөө нэгт нь алим, жүржний аль аль нь байв. Бүх хайрцгууд бүгдээрээ буруу хаяглагдсан. Таньд нүдээ нээхгүйгээр зөвхөн нэг хайрцгийг нээгээд ганц л ширхэг жимс сонгон авах эрх байгаа. Та сонгон авсан жимсээ хармагцаа хэрхэн бүх хайрцгуудыг зөв хаяглах вэ?
- Танд менежерийнхээ шийдвэртэй санал зөрөлдөж байсан тохиолдол бий юу? Хэрэв тийм тохиолдол гарч байсан бол тухайн асуудалд хэрхэн хандаж байсан бэ? Тодорхой жишээ дурдан, тухайн зөрчлийг хэрхэн зохицуулснаа тайлбарла, эцсийн үр дүн ямар байсан, мөн тухайн бие хүн таныг өнөөдөр хэрхэн тодорхойлох байсан бол?
- Бид таныг яагаад ажилд явах ёстой вэ?
- Та бүтээлч хүн мөн үү? Таны төсөөлж чадах бүтээлч зүйл юу вэ?
- Таныг өөрөөсөө ичихэд хүргэж, ухаарал хайрлаж байсан туршлагаасаа хуваалцаач.
- Хэрэглэгчдэд тулгарсан асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчидтэй сайхан харилцаа бий болгох хоёрын аль нь илүү чухал вэ?
- Та их өөдрөг хүн шиг санагдаж байна. Ямар төрлийн зүйлс таны өөдрөг байдлыг үгүй болгож, сэтгэл санааг тань унагадаг вэ?
- Хэрэглэгчдэд чин сэтгэлээсээ туслах хүсэлтэй байгаагаа зөвхөн өөрийн дуу хоолойг ашиглан хэрхэн харуулах байсан бэ?
- Танд маш олон зургийг татаж хадгалдаг, тэр зургууд нь цаг хугацаа өнгөрөхөд хуучирчихдаг iTunes –ийн төрлийн аппликейшн өгөгдсөн байв. Тухайн хэрэглээнээс гарсан зургуудыг ямар стратеги ашиглан устгах байсан бэ?
- Сүүлийн 4 жилд тохиолдсон хамгийн сайхан өдөр ямар өдөр байсан бэ? Хамгийн муухай нь ямар өдөр байсан бэ?
- Өдөр бүр хичнээн хүүхэд төрдөг вэ?
- Та Apple Store –ийн хэрэглэгч бөгөөд, дэлгүүр рүү анх алхаж ороход юуг нь анхаарч ажиглах вэ? Анх удаагаа дэлгүүрт ороход ямар санагдах бол?
- Та дуртай аппликейшнээ хэрхэн тестлэх вэ?
- Танд 2 өндөг байгаа бөгөөд тухайн өндгийг хагалахгүйгээр унагаж болох хамгийн өндөр давхрыг хэрхэн тооцож болох вэ? Тооцож гаргасан давхраасаа өндгийг хэрхэн хагалахгүйгээр унагах вэ? Хамгийн оновчтой шийдлийг тайлбарлана уу.