![]() |
Видео
Шинэ мэдээ
Өндөгнөөс хордсон байх магадлалтай хоёр айлын 10 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Харин дээрх хүмүүс
юунаас хордсоныг тодруулах талаар шинжилгээ хийгдэж байна.
ХӨСҮТ-ийн ХӨТСА-ын дарга А.Амбасэлмаа хордлогын талаар ярихдаа "Шинжилгээний хариу гараагүй байна. Өндөгнөөс хордсон байж
болзошгүй гэж таамаглаж байгаа. Хордсон хүмүүс хэлэхдээ БГД-ийн 22-р
хороонд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрээс өндөг авч, нэг хашаанд
байдаг хоёр айл хоол хийж идсэн гэсэн. Харин түүнээс хойш таван цагийн
дараа халуур, гүйлгэсэн учраас манайд хадсан” гэлээ.
Эмнэлэгт 10 хүн ирснээс ес нь шинжилгээнд орж, долоо нь хэвтэн эмчлүүлж байгаа аж. Шинжилгээний хариу маргааш өглөө гарах бөгөөд харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс шалгалт хийж байгаа гэдгийг мэдээллээ.
