| |
Жүжигчин Т.Билгүүний аминд хүрсэн жолооч суллагдаж магадгүй
"Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн ӨвөрМонголын "Одон телевизийн урилгаар багийнхантайгаа тоглолт хийхээр явж байгаад харамсалтайгаар автын ослоор хорвоог орхиж одсон билээ. Монголын урлагт нөхөж баршгүй хүнд гарз, харуусалд унагасан.
Улмаар зам тээврийн осол гаргаж хүний аминд хүрсэн гэх жолоочийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд Өвөрмонгол жолоочийн хувьд 15 жилийн ял авах төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Тэгвэл хэргийн шалгалтын ажиллагаа, мөрдөн байцаалтын талаар Эрээн хот дахь Монголын консулын газрын эх сурвалжаас тодруулахад "Уг ослын нөхөн төлбөрийг барагдуулаад явж байна. Хөх хотын "Одон” телевиз урьсан болохоор тэдний зүгээс төлбөрийг барагдуулах ажил дээр анхаарч байгаа. Хятадын зам тээврийн ослын хуулийн заалт их сонин. Төлбөрөө хэрхэн барагдуулсанаас хамаарч ялын хэмжээ өөрчлөгддөг. Төлбөрөө бүрэн барагдуулаад дуусвал уг этгээд хэдхэн сар хоригдоод ч гарах боломжтой” гэсэн байна.
Учир нь Хятад улсад авто тээврийн ослыг санаатай гэж үздэггүй учраас төлбөрийг барагдуулсан тохиолдолд хөнгөн ял эдлээд суллагддаг хуультай ажээ.
Эх сурвалж WWW.BOLO:.MN
ЧОЙ