![]() |
МҮОНРТ-ын дарга Ц.Оюундарийн башир арга хэрэгжлээ
"Хамаг Монгол" төслийн тэргүүн С.Жавхлан энэ сарын 5-нд төрийн гурван
өндөрлөгийг болон танхимын гишүүдийг урьж түмэн олныхоо өмнө халз
мэтгэлцэхийг хүсэж энэхүү мэтгэлцээнийг МҮОНРТ-ын их танхим болох 600
студид хийх саналаа өргөдлөөр МҮОНРТ-ын дарга Ц.Оюундарьт хүргүүлсэн.
Хүсэлтийн хариу болгож МҮОНРТ-ын дарга Ц.Оюундарь башир ухаан сийлсэн нь тэдний хүсэлтийг хүлээж авч байгаагаа албан бичгээр хүргүүлсэн ч цаанаа л далд санаагаа нуусан нь тодорхой байлаа. Учир нь төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын 76 гишүүн бүгд ирсэн тохиолдолд нээлттэй мэтгэлцээнийг хийж болно. Энэ нь нэг талыг барихгүй байх арга хэмээн өөрийн арьсаа хөөрхөн аргалах ухаан сийлсэн нь амжилттай хэрэгжсэн.Гэхдээ энэхүү мэтгэлцээн болохгүй нь эхнээсээ л мэдэгдэж байсан гэж болно. Ёстой л дээрээс шидсэн чулуу оногдож үхэхийг хэн хүсэх вэ дээ. Ийн хэлэх шалтгаан бол МҮОНРТ-ын дарга Ц.Оюундарь болсон.
Уг нь Монгол улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайд болон УИХ-ын дарга нар ирсэн бол ард олноо хүндэтгэсэн болж улам л нэр хүндээ өөд татах байсан байж болох талтай ч тэд С.Жавхлан болоод бусад иргэний хөдөлгөөнүүдийн асуултаас айсан уу ямартаа ч ирсэнгүй. Айхын учир цаанаа байгаа гэдэг нь тодорхой. Үе үеийн сонгуулиар л ёстой популизм хийж гарч ирдэг тэднийг ард түмэн өнөө цаг үеийн асуултаар булах нь тодорхой. Харин юу гэж худлаа аргацаах вэ гэдэг ХАРИУЛТАА л олоогүй учраас ирээгүй хэмээн зарим нэгэн нь хошигнож ярьсаар...
Үнэндээ л одоогийн МҮОНРТ-ын дарга Ц.Оюундарьийн санаа бол АН-ынхаа үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр үнэнч зүтгэх андгай тангараг тавьсан гэдгээ батлан харууллаа.
Эх сурвалж WWW.BOLOD.MN
ЧОЙ
