|
Видео

Шинэ мэдээ

Хөөрөг хүүхэн хоёрыг жилдээ нэг солигч

Хөөрөг хүүхэн хоёрыг жилдээ нэг солигчБаянзүрх дүүргийн МАХН-ын хороо "галзууруулагч” хэмээх хонин жилийг угтан 400 гаруй ахмадуудаа хүлээн авлаа. Энэ үеэр НИТХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн ажлын албаны дарга П.Гансүх залуу амрагаа дагуулан очиж дүүргийнхээ ахмадуудын нүдийг хужирлаад авчээ. П.Гансүхийн хувьд Ховд нутгийн гаралтай нэгэн бөгөөд нутгаасаа төрсөн бийлэгжүү эрхмүүдийн нэгд тооцогддог байна. Баян хүнийг балаг тойрдоггүй гэдэгчлэн түүний шинэхэн амрагийн тухай яриа ч бас түүнийг тойрохгүй нь бололтой. Тийм ч учраас хүмүүс түүнийг хөөрөг хүүхэн хоёрыг жилдээ нэг сольдог гээд жиг жуг хийгээд авав. Ямартай ч тэрээр нийслэлийнхээ хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан азай буурлуудад НИТХ-ын шагнал "Нийслэлийн хүндэт өргөмжлөл” гардуулжээ. Мөн монгол түмний ёс уламжлалаа дээдлэн сар шинийн тавгийн идээ гардуулж хүндэтгэл үзүүлж, шинэхэн бэрээ сар шинийн өмнө танилцуулав бололтой.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler