![]() |
Согтуугаар жолоо барьсан Rооскie буюу У.Мөнхбаганы жолооны эрхийг нэг жилээр хасжээ
Реппер Roockie буюу У.Мөнхбагана согтуу жолоо барьж буй бичлэг нь энэ сарын 18-ны өдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Цагдаагийн байгууллагаас түүний энэхүү үйлдлийг шалгаж, түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд буруутган түүнийг 30 хоног баривчлах шийтгэл оногдуулаад байгаа юм.
Мөн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаатайгаар хасах шийдвэрийг гаргасан гэж цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт "Согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж хуульчилсан байна.
