|
Видео

Шинэ мэдээ

Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нэмэлт өөрчлөлт орууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2024.07.04) болж, Шүүгчийг шилжүүлэн томилуулах журмыг хэлэлцэн баталлаа.

Тус журмаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг адил шатны, ижил эрх зүйн хэрэг, маргааныг харьяалан шийдвэрлэдэг шүүхэд шилжүүлэх тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхтэй холбогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах юм. Ерөнхий зөвлөл анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг  “шүүгч тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчтэй нэг гэр бүл, төрөл садангийн холбоотой болохоо Ерөнхий зөвлөлд мэдэгдсэн; тухайн шүүхийн шүүгчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад хуульч бүртгүүлээгүй, шалгалтад тэнцээгүй, томилогдоогүй, уг сул орон тоонд сэлгэн ажиллах захиалгаар шүүгч хүсэлт ирүүлээгүй, зохист ачааллаас илүү ачаалалтай ажиллаж байгаа нь судалгаагаар тогтоогдсон” гэсэн 2 үндэслэл бүрдсэн тохиолдолд  гаргахаар журамлав. Энэхүү журам батлагдсанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 56 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх журам” хүчингүй болж байна.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 3 шүүгчийн сэлгэн ажиллах захиалга ирүүлсэн. Уг захиалгад 1 шүүгч хүсэлт ирүүлсэнг хэлэлцэн Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөгдөх хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ.

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зарлигаар анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон 5 шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг хувийг тогтоолоо.

       Шүүгчид чөлөө олгох,  шүүхийн захиргааны албан хаагчийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 126 дугаар тогтоолоор баталсан “Шүүгч, шүүхийн ажилтанд буцалтгүй тусламж олгох журам”-ын 2.1.1-д заасныг үндэслэн гаргасан хүсэлтийг тус тус  дэмжиж шийдвэрлэв.

       Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль, Шүүгчийн орон тоог шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Хууль, эрх зүйн орчин өөрчлөгдсөнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалт зарласан 1 орон тоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 120 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалт зарласан 9 орон тоог тогтоолын хавсралтаас хасаж, дээрх 2 тогтоолд өөрчлөлт оруулав.

       Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчлан баталсан. Тус хуульд нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан” Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.3 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тодруулбал, сэжигтнийг баривчлах, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан мөрдөгчийн шийдвэрийг хүчинтэйд тооцох прокурорын саналыг шүүх хуанлийн өдөр бүр, шөнийн цагаас бусад цаг /өдрийн 06-22 цаг/-т хүлээн авч хянан шийдвэрлэх юм.

       Мөн хуралдаанаар шүүхийн цахимжуулалтын ажлын хэсгийн 2024 оны эхний хагас жилийн тайлан болон Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн хамтарсан 12 дахь удаагийн сургалтын тайлантай тус тус танилцаж бусад асуудлыг 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдөр үргэлжлүүлэн хэлэлцэхээр ээлжит 35 дугаар хуралдаан түр завсарлалаа.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler