|
Видео

Шинэ мэдээ

С.Амарсайхан: Шар усны үерээс урьдчилан сэргийлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулна

С.Амарсайхан: Шар усны үерээс урьдчилан сэргийлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулна

 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хаваржилтийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд 6300 тн нөөцийн махыг нийт долоон аж ахуйн нэгж бүрдүүлсэн. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал хаврын хүндрэлтэй холбоотойгоор 13.7 хувиар өссөн байна. Энэ өсөлтөөс шалтгаалаад айл өрхүүдэд очих нэг килограмм махны үнэ хэт өсөхөөс урьдчилан сэргийлж зарим зохицуулалт хийж байна. Нөөцийн махыг хоёр хоногийн өмнөөс есөн дүүргийн 357 долоон дэлгүүр, худалдааны төвөөр дамжуулан худалдаалж эхэлсэн. Гэхдээ энэ асуудал дээр Нийслэлийн засаг даргын эрх мэдлийн хүрээнд зохих шийдвэр гаргаж, төсвийн зохицуулалт хийж зардлын зөрүүг олгосноор махны үнэ тогтвортой байх боломж нөхцөл бүрдэх юм.

 

Хоёрдугаарт, шар усны үерийн аюул, эрсдэл улам нэмэгдэж байна. Энэ эрсдэлийг бүх шатны төрийн байгууллага, хувийн хэвшил иргэн, аж ахуйн нэгжүүдийн нягт уялдаа холбоотой хамтын ажиллагааны хүрээнд даван туулах нь чухал. Нийслэлд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 11 тэрбум төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүллээ. Өнөөдрийн байдлаар 2300 айл өрх шар усны үерийн эрсдэлтэй нөхцөлд байна. Эдгээр айлыг нүүлгэн шилжүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо.

 

Нөгөө талаар зудын эрсдэлийг бууруулах чиглэлээр үе шаттай ажил хийж байна.  Өнөөдрийн байдлаар 77394 айл өрхөд 203 мянган боодол өвс, 80 мянган өрхөд тэжээл, 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн хүргэж байгаа юм.


Зүй бусаар хорогдсон малын мах, дайвар бүтээгдэхүүнийг хот суурин газар оруулж ирж, хүнс, үйлдвэрлэлийн шугамаар ашигласан талаар ямар нэгэн зөрчил илрээгүй. Холбогдох байгууллагууд хяналт шалгалт тавьж байна. Энэ талаар ямар нэгэн баримт нотолгоотой мэдээлэл байвал УОК-ын шуурхай утсанд мэдээлэл өгч болно. Мэдээллийн мөрөөр нарийвчилж шалгах боломжтой.  Өнөөдрийн байдлаар дөрвөн сая мал хорогдоод байна” гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler