|
Видео

Шинэ мэдээ

Элон Маск Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж байна

Элон Маск Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцэж байна

 

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, тэрбумтан Элон Маск АНУ-ыг Украинд тусламж илгээхээ зогсоох ёстой гэж үзэж байна. Тэрбээр Бүгд найрамдах намаас сонгогдсон сенаторуудад хандан үг хэлэхдээ "Энэ зардал Украинд тус болохгүй. Дайныг сунгах нь Украинд тусгүй. Цэрэг эрс ямар ч үр дүнгүй зүйлийн төлөө амиа өргөх нь утгагүй. Үүнийг зогсоох хэрэгтэй" гэжээ.

Нөгөөтэйгүүр, тэр өөрийгөө Путиныг өршөөх төрлийн хүн биш гэдгээ илэрхийлсэн байна. Цаашилбал, түүний компаниуд Оросыг бусниулахын тулд хэнээс ч илүү зүйл хийсэн гэжээ. Тэрбээр 2022 оны хоёрдугаар сард Украинд "Starlink" хиймэл дагуулын хүлээн авагчийг нийлүүлсэн билээ. Үүнийхээ дараа дайнд оролцсондоо сэтгэл нь зовсон гэжээ.

Мөн Украинд энх тайвныг тогтоох, үүний тулд Орост газар нутгаасаа өгөх гэсэн санааг өнгөрсөн оны аравдугаар сард тэр "Х" платформд бичиж байв. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу санал асуулга хүртэл нийтэлсэн. Тухайн үед Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Элон Маскийн дэвшүүлсэн санааг сайшааж байжээ.

"Тесла"-ийн гүйцэтгэх захирал тэрбээр сенатор Рон Жонсон, Ж.Д.Вэнс, Майк Ли, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж чадаагүй Вивек Рамасвами нартай "Twitter Spaces" хэлэлцүүлэг хийхдээ ийм тайлбар өгсөн аж.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler