|
Видео

Шинэ мэдээ

Дээрэмдсэн мөнгөө үрж амжилгүй баригдав

Дээрэмдсэн мөнгөө үрж амжилгүй баригдавТаван шарын хажуугийн шатахуун түгээх МТ станц руу мод барьсан гурван залуу дайран орж түгээгчийг "Ална” хэмээн сүрдүүлж, тухайн өдрийн орлогын мөнгийг нь дээрэмдэн зутгаагаад олдохгүй байгаа тухай цагдаагийнхан мэдээлж байсан юм. Дээрэмчид нийтдээ 4.8 сая төгрөг авч явсан байлаа.

Харин өчигдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн албан хаагчид тэдгээр дээрэмчдийг баривчилжээ. Тэд өөрсдийгөө "Ах дүү гурав” хэмээн цагдаагийн эхний байцаалтаар мэдүүлсэн аж. 30-32 настай тэрхүү ах дүү гуравт эрүүгийн хуулийн 147.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Дээрэмдсэн мөнгөө үрж амжаагүй явсан тул цагдаад хураалгасан бөгөөд тус шатахуун түгээх станц ямартай ч мөнгөн хохиролгүй үлдэх аж.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler