|
Видео

Шинэ мэдээ

“Умард хилийн их сургууль” дахь нэг цагын хичээл

“Умрад хилийн их сургууль” олон улсын соёлын солилцоонд хувь нэмрээ оруулна.

 

        Манжуур хотын Оросын мэргэжлийн коллежийн Хятад хэлний тэнхимд 2023 оны олон улсын оюутнуудад зориулсан уран бичлэгийн хичээл 11-р сарын 10-ны үдээс хойш орлоо. Суранчид хятад үсгийг нэг нэгээр маш нухацтай бичиж байв.

        "Би Хятадад суралцах хугацаандаа каллиграфийн чиглэлээр суралцах нь гарцаагүй" хэмээн орос оюутан Иля ярив. Тэрээр Шэн Ли гэх хятад нэртэй болжээ.

        Оюутан Катя "Би Хятадад үлдэж, үргэлжлүүлэн суралцаж, Хятадын соёлын талаар илүү ихийг мэдэхийг хүсэж байна" гэв.

        Хажуугийн ангид хятад оюутнууд орос хэлний хичээл, шинжлэх ухаан технологийн дадлагын хичээл, бүтээлийн хичээл ордог. Коллежид соёл иргэншлийн уур амьсгал маш хүчтэй байлаа.

        Энэхүү “хилийн их сургууль” нь 2008 онд байгуулагдсан. Умард руу нээлттэй байх стратегийг хэрэгжүүлэх түүхэн үйл явцад бий болж, “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалттай зэрэгцэн цэцэглэн хөгжиж ирсэн.

        Ли Вэйминь хэлэхдээ "Бид улс орны шинэчлэл, нээлттэй байдлын хурдацтай нийцэж байгаа бөгөөд "Бүс ба зам" санаачилгын 10 жилийн бүтээн байгуулалтыг биеэр мэдэрч, гэрч болсон гэж болно" гэв.

        Хүмүүс хоорондын харилцааг дэмжихийн тулд соёлын солилцоог ахиулна. Манжуур хотын Оросын мэргэжлийн коллеж нь Орос, Монголын 30 гаруй их, дээд сургуультай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 500 гаруй хятад оюутныг ОХУ-ын их, дээд сургуульд суралцуулахаас гадна 200 гаруй гадаад оюутныг Манжуурын "хилийн их сургуульд сургаж байна. Мөн энэ оны 02-р сард Манжуур хотын Оросын мэргэжлийн коллежийг Боловсролын яамны “Хүмүүнлэгийн солилцооны эдийн засгийн төсөл”-ийн хэрэгжүүлэгч байгууллагаар баталжээ.

        Одоогийн байдлаар Манжуур хотын Оросын мэргэжлийн дээд сургууль 10 мянга шахам шилдэг төгсөгчийг бэлтгэсний дийлэнх нь хилийн боомтод ажиллаж байна. Өнөөдөр тэд Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны солилцоо, соёлын солилцооны тэргүүн эгнээнд идэвхтэй оролцож, "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалт, "Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор"-ын бүтээн байгуулалтад үр их хүч болж байна.

 

Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА, Б.СУРНАА
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж: СМТ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler