| |
Видео
Шинэ мэдээ
Бага насны хоёр хүүхэд зам тээврийн осолд өртөж, нэг нь газар дээрээ амь насаа алдлаа
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 4 дүгээр буудлын явган хүний гарцаар гарч байгаа 2 хүүхдийг автомашин дайрсан хэрэг өчигдөр буюу есдүгээр сарын 21-ний өдөр гарчээ.
Тодруулбал, 12-13 насны 2 эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж.
Одоогоор тус хэрэгт Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.