|
Видео

Шинэ мэдээ

ХААН Банк “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийн ээлжит сургалтаа зарлалаа

 

Жендерийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд анхааран ажиллаж буй ХААН Банк нь өнгөрсөн хугацаанд эмэгтэй бизнес эрхлэгч харилцагчдаа бүх талаар дэмжиж, бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан манлайлахад нь санхүүгийн болон санхүүгийн бус туслалцаа дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.

Энэ жилийн хувьд ХААН Банк нь үнэт зүйлдээ тусгасан "Тогтвортой хөгжилд манлайлж ажиллана” зорилгынхоо дагуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”-ийг зарлан хэрэгжүүлж буй. Тус хөтөлбөрийн хүрээнд бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний бизнесийн үйл ажиллагаа, ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр 2023.09.07-09.28-ны хооронд сургалт зохион байгуулагдах гэж байна

Сургалт нь хувь хүний хөгжил болоод бизнесийн удирдлага гэсэн үндсэн хоёр агуулгын хүрээнд дараах байдлаар явагдана.

Хувь хүний хөгжил:

  • Амьдралын зөв хэмнэл ба сэтгэлзүй
  • Би брэнд бүтээхүй
  • Багийг удирдах нь манлайллын ур чадвар
  • Хол тэжээлийн зохистой хэрэглээ

Бизнесийн удирдлага:

  • Бизнес төлөвлөлт ба гүйцэтгэлийн удирдлага
  • Санхүүгийн тайлан унших, шинжилгээ хийх
  • Процесст суурилсан менежмент

Хөтөлбөрт бүрэн хамрагдсанаар удирдлага, захирал хүн дан ганц өөрөө хөгжөөд зогсохгүй баг хамт олондоо хэрхэн үр дүнтэйгээр нөлөөлөл үзүүлж болдог вэ гэдгийг суралцах боломжтой. Мөн карьер төлөвлөлтөө дахин шинэчлэх, сайжруулах, би брэндийг бүтээх аргад суралцаж, хувь хүний хөгжил болоод багийн гишүүдийн хөгжлийг сайжруулах ур чадварыг эзэмших юм. Түүнчлэн санхүүгийн шинжилгээ, удирдлагын шийдвэр гаргалт, бизнес төлөвлөлт ба гүйцэтгэлийн удирдлага, процессийн менежмент зэрэг чухал арга барилуудыг зааж сургах ажээ.

Амжилтын төлөө, бизнесээ шинэ түвшинд хүргэх хүсэл эрмэлзэлтэй, ХААН Банкны харилцагч эмэгтэй захирал, үүсгэн байгуулагч та бүхнийг дээрх сургалтад урьж байна.

Жич: Сургалтад оролцогч нь байгууллагын захирал эсвэл удирдах албан тушаалтан байх ёстой ба тус байгууллагын хүний нөөцийн талаас илүү хувь нь эмэгтэй ажилтантай байх ёстойг анхаараарай.

Хугацаа: 2023.09.07-09.28-ны өдрүүдэд 7 хоног бүрийн 09:00-13:00 цагийн хооронд (3 долоо хоног үргэлжилнэ) 

Байршил: Жич зарлана.

Бүртгэл: 2023.09.05-ны дотор доорх линкээр бүртгэнэ.

Линк: http://bit.ly/3YM4225 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler