|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

АНУ-ын зээлийн үнэлгээг бууруулсан гол шалтгаан хоёр намынх нь маргаан

АНУ-ын зээлийн үнэлгээг бууруулсан гол шалтгаан хоёр намынх нь маргаан

 

Олон улсын үнэлгээний Фитч агентлаг 8-р сарын 1-ний өдөр АНУ-ын зээлийн үнэлгээг бууруулж зээлжих зэрэглэлийг ААА-аас AA+ болгон бууруулсан байна. Энэ мэдээ гарсан даруйд АНУ-ын хоёр гол нам хоорондоо маргалдан, бие биенээ буруутгаж эхэлсэн. Ардчилсан нам зээлийн зэрэглэлийг бууруулсан нь "Бүгд найрамдах нам гэрээг зөрчсний уршгаар бий болгосон хямралын үр дүн" гэж мэдэгдсэн бол Бүгд найрамдах нам үүний шалтгааныг Жо.Байдены засаг захиргаа эдийн засгийн асуудлыг сайтар зохицуулж чадаагүй хэмээн тайлбарлаж буй.
 
Тус хоёр намын хооронд өрнөж буй маргаан нь Фитч АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулах чухал хүчин зүйл болсныг харуулж байна гэхэд ч болохоор... Өнгөрсөн 20 жилийн турш, АНУ өрийн дээд хязгаартай холбоотой улс төрийн мухардмал байдлаа эцсийн мөчөө хүртэл хойшлуулсан ч тус улсын төсвийн удирдлагын чадварт итгэх хүмүүсийн итгэлийг ихээр алдуулсан гэж тус агентлаг мэдэгдэлдээ дурджээ. Улс төрийн иймэрхүү туйлшрал нь засаглалын чадамж хангалтгүй байгааг Вашингтонд анх удаа санууллаа гэж зарим шинжээч үзэж байна.
 
Америкийн улс төрийн тавцанд "зөрчилдөхийн төлөө тэмцэнэ" гэдэг нь уг хоёр намын харилцааны онцлог шинж болсон. Холыг бүү хэл, саяхан болсон "АНУ-ын өрийн хямрал"-ын талаар авч үзье. Хоёр нам эцсийн мөчид нийтлэг ойлголтод хүрч, АНУ-ын өрийн дефолтоос зайлсхийхийн тулд өрийн дээд хязгаарыг хоёр жилээр түдгэлзүүлсэн. Гэвч сүүлийн хэдэн сард хоёр нам улс төрийн томоохон ашиг олохын тулд тоглоомоо үргэлжлүүлсээр байгаад зах зээлийг айдаст автуулжээ. Энэ оны тавдугаар сард Фитч АНУ-ын бүрэн хэмжээний зээлжих зэрэглэлийг сөрөг ажиглалтын жагсаалтад оруулсан. Энэ удаа албан ёсоор зэрэглэлийг бууруулсан нь АНУ-ын Засгийн Газрын засаглалын чадавхи үргэлжлэн уналтад орж сэтгэл дундуур байгаагийн бас нэгэн илэрхийлэл гэж үзэж болно. 2024 оны 11-р сарын сонгуулиас өмнө АНУ-ын Засгийн газар санхүүг зохицуулах ямар ч бодит арга хэмжээ авахыг хүсэхгүй байна гэж тус агентлаг төсөөлжээ.
АНУ-ын Сангийн яамны вэб сайтад мэдээлснээр, 7-р сарын 31-ний байдлаар, холбооны Засгийн газрын өр 32.6 их наяд ам.долларт хүрсэн нь америк хүн нэг бүрт бараг 100 мянган ам.долларын өртэй тэнцэж байна. Мэдээллийн дагуу АНУ-ын өрийн хэмжээ 32 их наяд ам.доллараас давсан нь цар тахал гарахаас өмнөх таамаглалаас 9 жилээр түрүүлсэн аж. 2025 он гэхэд АНУ-ын засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хэмжээ 118.4 хувьд хүрнэ гэж Фитч таамаглаж байна.
Тэгвэл сэрэмжлүүлэх ёстой бас нэгэн зүйл бол АНУ-ын нэр хүндтэй холбоотой бөгөөд "долларжуулах" үйл явцыг түргэтгэж болзошгүй хэрэг юм. Фитч АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсан нь олон хөгжингүй орнуудын зах зээлд ихээхэн хэлбэлзэл үүсгэсэн гэж судалгаанд онцолсон бол энэхүү шийдвэрийн дэлхийд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар улс орнууд үнэлгээ хийж эхэлжээ.
 
Өмнөд Солонгосын Засгийн газар 8-р сарын 2-ны өдөр хэлэхдээ, Америкийн зээлжих зэрэглэлийг бууруулснаас үүсэлтэй санхүүгийн зах зээлийн хямрал гарахаас сэргийлэхийн тулд зах зээлд тавих хяналт шалгалтаа чангаруулах болно гэж онцолсон байна.
Фитч АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулсны дараа тус улсын Засгийн газрын олон албан тушаалтнууд энэ шийдвэр нь "бодит байдлаас зөрүүтэй байна" хэмээн дургүйцэж, уур бухимдлаа илэрхийлж байна. Гэхдээ нарийн дүн шилжилгээ хийсний эцэст, энэ шийдвэр нь гэнэтийн зүйл биш, харин бодит байдал болохыг тогтоосон. Вашингтоны улс төрчид цагаа дотоодын маргаандаа үрж байхаар улс орныхоо эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдэж, зөв замд нь оруулах талаар бодсон нь дээр байх. 
 
Наянтайн Далантай

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler