|
Видео

Шинэ мэдээ

Монголын төмөр замчдын ҮЭХ: УБТЗ-ын авлига албан тушаалд холбогдсон хүмүүст хариуцлага тооцохгүй бол ажил хаялт зарлана

Монголын төмөр замчдын ҮЭХ: УБТЗ-ын авлига албан тушаалд холбогдсон хүмүүст хариуцлага тооцохгүй бол ажил хаялт зарлана

 

Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд УБТЗ компанийн засаглалд өөрчлөлт оруулах, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд хариуцлага тооцох тухай шаардлага хүргүүллээ.

Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дарга Б.Баяраа:

УБТЗ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болох ЗТХЯ-ны сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, УИХ-ын төсвийн байнгын хорооны зөвлөх Б.Цогтгэрэл нарыг төмөр замчид хүлээн зөвшөөрч чадахгүй. Эдгээр хүмүүс нь мэргэжлийн бус хүмүүс учир энэ салбарыг авч явах эрх зүйн ямар ч чадамжгүй. Ямар нэг гэрээ хэлэлцээрт Зам тээврийн яам төлөөлнө гэсэн болохоос элдэв зөвлөхүүд хэрэггүй. УБТЗ-ын төлөөлөн удирдах хороо буюу Ерөнхий хорооны тэргүүн нь шийдвэр гаргах түвшний, тус салбартаа мэргэшсэн төрийн төлөөл болох хүн хэрэгтэй. Мөн төмөр замд бугшаад байгаа авлига албан тушаалын гэмт хэрэгтэнд яаралтай хариуцлага тооцох хэрэгтэй.

Вагон зардаг гэх тодотголтой албан тушаалын хэрэг бий болоод тодорхой хугацааг өнгөрүүлсэн боловч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байна. Мөн УБТЗ-ын авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв шаардлагын хариуг 2023 оны хоёрдугаар сарын 16-ний дотор ирүүлэхгүй бол УБТЗ-ын 16000 ажилчид ажил хаялт зарлах болхийг мэдэгдье

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler