|
Видео

Шинэ мэдээ

Яндангаа хөөлөх биш цөөлье

Яндангаа хөөлөх биш цөөлье

 

Аймаар ганган зангиатай, дэгжин хослолтой бас ухаантай сайд, дарга нарт өгөх нэг зөвлөгөө надад байна. Яндангаа хөөл гээд Байгаль орчны яамны хамаг бүдүүн дарга нар дүрэмдээд эхэллээ. Айлуудын янданг цахимаар хянана ч гэх шиг.

Утаатай нь байлгаад байх хорон санаа тээсэн хандлагаа ил цагаан зарлав. Өнөөдрийг хүртэл амьд явахдаа ийм тэнэглэл үзсэнгүй.Бараг л арчаагүйдээ утаанд хордоод байна гэчихэв үү яав. Цалингаараа амьдарч болдог, хүний төлөө нийгэм байсан бол хэн нүүрс түлээд суухыг хүсэх вэ дээ. Яндангаа хөөлөхийг захиргаадах биш Яндангаа цөөлөх бодлого хэрэгжүүл л дээ. Биднийг насаараа нүүрс түл, утаа уушгил гэж хараагаад байгаа ч юм шиг.

Нүүрс түлж биш утаа гардаггүй өөр шийдлээр дулаанаа хангах боломжийг, сонголтыг өг. Сайжруулсан шахмал түлш утааг 30-50% бууруулах анхны зорилгоо биелүүлчихсэн. Одоо алтаар яндан хийсэн ч үүнээс цааш утаа буурахгүй. Мөнгөө зуух цутгасан ч утаа гармаар л байна. Үүнийг мэдсээр байж яндангаа хөөл гэж донгосоод. Утаа гаргадаггүй технологиор дулаан үйлдвэрлэдэг шийдлүүдийг амьдралд яаралтай нэвтрүүлж ЯНДАНГАА ЦӨӨЛ.

Өөр бас нэг яам Аажуу явбал аяндаа хүрнэ дээ гээд бүтэн жил сурталдав. Зорилго нь гэгээн юм даа. Аажуу яваад АЮУЛГҮЙ хүрээсэй л гэж хүссэн байх. Аяндаа хүрдэг тийм зорилгогүй, төлөвлөлтгүй, хэмнэлээ гээчихсэн амьдрал ч гэж хаана байх вэ. Зүүлэг хүн байгаа биш. Зөв үгээр зөв үлгэрлэмээр байгаа юм.

Сэтгүүлч Б.Түвшинтөгсийн сошиал хуудаснаас

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler