![]() |
Видео
Шинэ мэдээ
Хятадын хэрэглээний үнэ өсчээ
Оны эхний найман сар хүртэл Хятадын иргэдийн дунд хэрэглээний үнэ дунджаар өнгөрсөн оны мөн үеэс 1.9 хувиар өссөн бол үндэсний хэмжээнд аж үйлдвэрийн салбарынхны үйлдвэрийн үнэ өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар өсөн, харин өмнөх сарынхаас 1.2 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчдийн худалдан авах үнэ өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар өссөн бол өмнөх сарынхаас 1.4 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
1-8-р сар хүртэл дунджаар аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлээс гарах үнэ өнгөрсөн оны мөн үеэс 6.6 хувиар, аж үйлдвэрийн салбарын худалдан авах үнэ 9.1 хувиар тус тус өссөн байна.
